2018 онд БНСУ-ын Намянжу хотын \”Монгол соёлын хотхон”-д ажиллах
мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчээс 33 уран бүтээлчийг сонгон шалгарууллаа. Шалгарсан уран бүтээлчид ирэх гуравдугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал Намянжу хот дахь Монгол соёлын хотхонд үндэсний язгуур урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэрийг Солонгосын ард түмэнд толилуулж Монгол Улсын соёл, урлагийн гадаад улсад сурталчлах их үйлсийг бүтээх юм.