Жил бүр уламжлал болгон явагддаг Налайх дүүрэг харъяалалгүй ахмадуудыг
хүлээн авах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Билгийн тооллын хаврын тэргүүн
сарыг угтан Налайх дүүрэг 7 хорооны харьяалалгүй 1800 гаруй ахмадуудыг хүлээн
авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа эхэллээ. Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ,
ХХҮХ, Сайн номуун хийд хамтран нэг хорооны 275 ахмад буурлууд 2 хорооны 375
ахмад буурлууд 3,4 хорооны нийт 500 ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл
үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн
ИТХ-ын хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч Г.Баярсүрэн,
тэргүүлэгч Ц.Минжинхүү, төлөөлөгч Г.Баттөмөр, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг
даргын орлогч Х.Анхбаяр, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга
Т.Эрдэнэчимэг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал болон нар оролцлоо. Энэ үеэр Сайн
Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул
бадамлууллаа.1-7 хороодын 1800 гаруй ахмад буурлуудаа хүлээн авах үйл ажиллагаа
2 өдрийн турш зохион байгуулах бөгөөд ахмад буурлуудад ая дууны мэндчилгээ
хүргэхээр Монгол Улсын СТА, дуучин Банзрагч, залуу уран бүтээлч Сайнтөмөр нар
ая дуугаа өргөсөн юм.Ингээд ахмад буурлуудаа жил бүр дүүргийн зүгээс хамтран
бага ч гэсэн баярлуулдаг уламжлал тогтсон бөгөөд ахмад энэхүү хүлээн авах үйл
ажиллагаанд оролцох дуртай байдаг юм.Ингээд нийт налайх дүүргийн ахмад
буурлууддаа сар шинийн баярбн мэндийг дэвшүүлье.