\”Тахько\” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн №1 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128 518 164 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны тавдугаар сарын 1-ний дотор \”ҮЦТХТ\” ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм байна.