НҮБ-ын ЕНБ-ийн дарга Антони Гутерриш Москвагийн орчим иргэний тээврийн Ан-148 онгоц сүйрсэнд оросын бүх ард түмэнд болон нас барагсдын төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ. Энэ талаар ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөл Стефан Дюжаррик \”Ерөнхий нарийн бичгийн дарга Оросын Холбооны Улсын Засгийн газар болон ард түмэн, нас барагсдын гэр бүлийнхэнд золгүй явдал тохиолдсонд гүнээ харуусч байгаагаа илэрхийллээ” гэж түүний хэлснийг ТАСС иш татжээ.
Онгоц Домодедова буудлаас хөөрөөд дөрвөн минутын дараа радараас гарчээ. Зарим мэдээллийн хэрэгслээр онгоц агаарт сүйрсэн талаар мэдээлж байна. Түүний унасан газраас 1 км-ийн радиуст онгоцны сэгүүд цацагдсан аж. Нийтлэгдсэн зургаас харахад онгоц агаарт байхдаа шатсан бөгөөд газарт унахдаа дэлбэрсэн байх магадлалтай юм байна.
Шинжээчид сүйрлийн талаар хэд хэдэн шалтгааныг түүнчлэн хүний нөлөө, мөн цаг уурын таагүй нөхцөл байдлыг авч үзэж байгаа юм. Дэлхийн олон орны тэргүүнүүд түүнчлэн АНУ, Израйл, Белорусь, Египт, Аргентин, Бельги болон Украин улсуудаас эмгэнэл илэрхийлж байна. Өмнө нь iz.ru Ан-148 онгоц сүйрэхэд нас барсан 21 настай үйлчлэгч Виктории Ковалийн найз бүсгүйн ажилдаа дуртай талаарх яриаг мэдээлж байсан билээ.
Ц.Пүрэвдорж