2050 он гэхэд нар илүү сэрүүн бас уйтгартай болох талаар Сан-Диегод дахь Калифорнийн их сургуулийн Астрономичид таамаглаж байгаа талаар \”Astrophysical Journal Letters\”-д нийтлэгдсэнийг Phys.org иш татан мэдээлжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь нарны идэвхжилтийн \”хамгийн муу” үр дүн байх болно гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Нарны соронзон талбай суларч, толбо бага үүсч улмаар хэт ягаан туяаны цацралт багасна гэжээ.
Судалгааныхаа явцад мэргэжилтнүүд цацрагаараа ижилхэн, Нартай төстэй одыг 20 жил ажигласны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тиймээс астрономичдын тооцоолсноор нарны идэвхжилт ихсэх ба багасах үечлэлтэйгээ 11 жил үргэлжилдэг. Энэ үед астрономичдын тооцоолсноор 2050 он гэхэд Нарны температур 1645-аас 1715 оны оны хооронд тэмдэглэгдсэн Мундундын хамгийн доод түвшинд хүрч болох гэнэ. Одон орон судлаач Эдвард Уолтер Маудерын тооцоолсноор тэр үед ердийнхээр 40-50 мянган нарны толбын оронд Наран дээр ердөө 50 цэг үүсэх гэнэ.
Түүхэнд энэ хэсгийг ихэнхдээ жижиг мөстлөгийн үетэй холбож үздэг. Гэвч ийм саналтай эрдэмтэд тэр бүр санал нийлдэггүй, харин ч нарны идэвхжилт хүчтэй буурах үед даяаршсан хүйтрэл явагдахгүй гэж үздэг байна.
Ц.Пүрэвдорж