Хятадын Дунгуань
мужийн галт тэрэгний буудал дээр өчигдөр нэгэн сонин үйл явдал болсон нь нэгэн
хятад эмэгтэй эд зүйлээ хулгайд алдахаас айн ачааны шалгалтын рентген машинд
өөрөө орсон хачирхалтай явдал гарчээ. Тус улсын South China Morning Post сонины мэдээлснээр уг эмэгтэй хяналтын
ажилтнуудыг болиулах гэж шаардсаар байхад өөрөө цүнхээ барьсаар рентген машинд
шургалан орсон бөгөөд видео бичлэгт уг эмэгтэйн гартаа цүнхээ чанга атган явж
байгаа дүрс тодхон үлдсэн байна. Хятадын
сар шинийн
баяраар тус
улс даяар олон арван сая хүн
нутаг
орноо зорин явдаг бөгөөд энэ үед төмөр замын өртөөнүүдэд иймэрхүү
сонин хачин үзэгдэл байнга тохиолддог ажээ. Хэдийгээр уг явдал нь дээрх эмэгтэйн биед сөрөг нөлөө үзүүлээгүй ч төмөр замын
цагдаагийн алба дахин ийм явдал гаргуулахгүйн тулд зорчигчдод нэмэлт
анхааруулга өгөхөөр болсон гэнэ.
Ж.Батдорж