\”Пёнчан-2018\” Өвлийн XXIII Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцож байгаа билээ. Өнөөдөр ОУХМ Ч.Отгонцэцэг 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа.
ОУХМ Ч.Отгонцэцэг нь Монгол улсын аваргаар 29 удаа шалгарч байсан бөгөөд \”Сочи-2014\” Олимпийн наадамд эх орноо төлөөлөн уралдаж байсан туршлагатай тамирчин юм. Тэрээр \”Пёнчан-2018\”
Олимпиийн наадамд оролцох эрхийг өнгөрсөн оны ДАШТ-ны \”B\” ангиллын шагналт IV байр болон Финланд улсын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад зохион байгуулагдсан олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай уралдан баталгаажуулсан аж.
Өчигдрийн тэмцээн зохион байгуулагдсан \”Альпенсиа гүйлтийн цанын төв\”-д нутаг нэгт олон
Монголчууд хүрэлцэн ирж тамирчнаа уухайлан дэмжсэн нь олны анхаарлыг
татаж байв.
Ийнхүү Монголын баг тамирчид 14 дэх удаагаа хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг,
Өвлийн олимпийн наадамд мөрөө гаргалаа.
Харин өнөөдөр ОУХМ Б.Ачбадрах 14:00 цагт 15км зайд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдах хуваарьтай байна. Уралдаанд нийт 119 тамирчин оролцохоор мэдүүлгээ Зохион байгуулах хороонд гаргасан байна. Монголын Улсын тамирчин ОУХМ Б.Ачбадрах нь Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 100 дугаарт эрэмбэлэгдэж 14:50 минутад гараагаа эхлэх юм.