\”The
Voice of Mon¬golia” шоуны оролцогч Ц.Энгүүн эхний шатандаа дөрвөн шүүгчийг эргэж хартал дуулж, дараагийн шатандаа
тэнцсэн билээ. Ц.Энгүүн шүүгчдээс Укаг сонгож дараагийн шатанд өрсөлдөхөөр
болсон. Зарим үзэгчид шүүгчийн сонголтон дээр шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин Ц.Энгүүн шүүгчийн сонголтын талаар хэвлэл
өгсөн ярилцлагаар
тайлбар хийжээ. Тэрээр \”Хүмүүс миний төлөө тэгж
хэлж, бас анхаарал хандуулж байгаад би баяртай байгаа. Харин Д.Уламбаяр
шүүгчийг хүмүүс яагаад тийм байр суурьтайгаар хүлээж авч байгааг мэдэхгүй
байна. Би хүмүүсийн тийм хандлагыг мэдээд бага зэрэг гайхсан. Д.Уламбаяр шүүгч
бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсч байсан хүн. Миний бодлоор яг
энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч,
дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал
цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо
хийсэн” гэжээ.