Тахиан
махны хүргэлтийн асуудлаас болж KFC түргэн
хоолны сүлжээ Их Британи дахь зарим салбарынхаа хаалгыг барихад хүрчээ. Тус улсад
үйл ажиллагаа явуулдаг 900 салбарынхаа 646 орчмыг нь Мягмар гаригийн 11 цаг 25
минутад хаасан байна. Даваа гаригт 575 салбарынхаа үүдийг бариад байсан юм. KFC нь mахиан махны
нийлүүлэлтийг нь тасалдуулж, үйл ажиллагаанд нь тулгарснаас болж өнгөрөгч долоо
хоногт DHL хүргэлтийн
компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ. Гэвч нийлүүлэлт хэзээ жигдэрч, хэдэн
салбар үйлчилгээгээ хэвийн явуулах нь бас л тодорхойгүй байгаа аж.
Тус
компанийн төлөөлөгч \”Бид аль болох хоолны газруудынхаа үүдийг барихгүйг хичээж
байна. Ойрын өдрүүдэд манай ажилтнууд бүгдээрээ энэ эмх цэгцгүй байдлыг хэвэнд
нь оруулахын тулд цаг наргүй ажиллах болно. Өдөр бүр олон тооны хүргэлт хийж
байгаа ч зарим салбаруудад хүрэлцэхгүй л байна. Тийм болохоор зарим салбараа
түр хугацаанд хааж, зарим нь цөөн сонголттой цэсээр үйлчлэх, эсвэл богиносгосон
цагаар ажиллаж магадгүй” гэжээ. Энэ сарын
13-ны өдөр хүртэл KFC-гийн
тахиан махыг \”Bidvest” хүнсний
бүтээгдэхүүний түгээлтийн компани хүргэдэг байжээ. Гэвч тэд DHL компанитай гэрээг
цуцалснаар KFC-гийн
салбарууд ийнхүү нийлүүлэлтийн хомстолд өртсөн байна.
Б.Болормаа