Өнөөдөр \”Юнивишн\” болон \”Скаймедиа\” компаниуд мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ \”Монгол ТВ\”-ийн албан ёсны хүсэлт, шаардлагын дагуу өнөөдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус телевизийг IPTV үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу \”Юнивишн\”, \”Скаймедиа\” компанийн сувгуудаар ухрааж, зогсоох, нөхөж үзэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна.
Гэтэл үүний дараахан Монгол ТВ \”IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг хүртэдгүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү\” хэмээн мэдэгдсэн байна.