2019 онд G20-ын уулзалтыг Японы Осака хотод явуулахаар болжээ. Энэ мэдээллийн талаар Японы засгийн газар хоёрдугаар сарын 22-нд өгчээ. Тухайн зөвлөгөөнийг явуулах хугацааг тодорхойлоогүй боловч \”хорь”-ийн тэргүүнүүд зургаан сарын сүүл эсвэл долоон сарын эхээр цугларах болно. Их хорийн тэргүүнүүд болон бусад улсаас ирэх дээд хэмжээний зочдыг байршуулах зочид буудлууд, дэд бүтцүүдэд судалгаа хийсний дараа сонголт Осака дээр тогтжээ гэж «Газета.ру» мэдээлэлж байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 20-нд, 2018 оны арван нэгдүгээр сарын 30-аас арван хоёрдугаар сарын 1-нд Аргентины Буэнос-Айрест болох \”Их хорийн” уулзалтад Москва оролцоно гэж мэдэгдсэн юм.
Ц.Пүрэвдорж