Алимны цуугаар нүхжилт багасгах аргыг танд санал болгож байна.
Эхлээд нэг халбага алимны цуун дээр таван халбага ус нэмж нүүрээ угаана. Алимны цуу нь арьсны PH-ийг тэнцвэржүүлж үүссэн нүхийг хурдан хугацаанд агшаадаг.
Өндөгний маск бэлтгэхийн тулд хоёр халбага нимбэгний шүүс, хоёр халбага овьёос нэг ширхэг өндөгний цагааныг хутгаад нүүрэндээ 30 минутын турш түрхээд хатаана. Үүний дараа халуун бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхэж өгнө.
Хүнсний содоор арьсны нүх агшаах арга нь хамгийн энгийн бөгөөд хурдан хугацаанд агшаадаг. Нэг халбага содыг аяганы тал бүлээн усанд найруулж нэг минут нүүрээ массажилж угаана. Гэхдээ өдөр бүр энэ аргыг ашиглаж болохгүй. Дээрх аргуудыг туршсаны дараа заавал чийгшүүлэх тэжээлийн тос түрхээрэй.