Яагаад гэвэл, ингэж
хардах зарим шалтгаанууд байна.
АТГ-аас шалгаж
байгаа тухай ямар ч мэдээлэл өгөхгүйгээр гэнэт баривчилгаа явуулсан байх ямар ч
үндэслэлгүй. Хуулиар шалгаж байгаа тухай анхлан мэдээлэл ёстой.
Тэгвэл \”Либерти
Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, \”МТЗ”ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ
нарт шалгагдаж буй хэргийн талаар өмнө нь тодорхой мэдээлэл хүргэгдсэн л байж
таарах гээд байна.
Тиймээс л яаран
сандран гадны улс орны зорьсон уу гэх хардлагыг төрүүллээ. Ч.Ганбатын хувьд
Сингапураас БНСУ руу, БНСУ-аас АНУ руу дамжин зорчсон. Ингэж зорчихдоо АНУ-ын
иргэний үнэмлэхээр нэвтэрсэн болохыг хуулийнхан тогтоогоод байгаа. Эндээ
Ч.Ганбатыг мөрдөн байцаалтаас санаатайгаар оргон зайлжээ гэж үзэх үндэслэл бий
болж байна.
Харин Б.Батзаяаг
баривчлагдах үед \”МТЗ” ТӨХК-ийн дэд
захирал асан П.Бат-Эрдэнэ Австрали улсад сурч байгаа гэх мэдээлэл гарч байв.
Гэтэл хуулийнхан түүнийг сурч буй сургууль, амьдарч буй хаягаар нь очоод олсонгүй.
Хаана байгааг нь мэдэх боломжгүй алга болжээ. П.Бат-Эрдэнийг үнэхээр Австрали улсад сурч байсан гэх баталгаа алга.
Тиймээс л дээрх
хоёр хүнийг Интерполоор эрэн сурвалжлуулж эхлээд байгаа.
Тэгвэл Б.Батзаяа ч
бас оргон зайлах гэж байсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал,
Б.Батзаяа 11 дүгээр сарын 2-ны өдөр
АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүссэн
байж. Өөрөөр хэлбэл баривчлагдахаасаа өмнө АНУ-д зорчихоор төлөвлөсөн байжээ
гэж эндээс харагдаж байгаа юм.
Хэрвээ хуулийнхан
хугацаа алдаж, Б.Батзаяа АНУ-ыг зорьчихсон бол Интерполоор эрэн сурвалжлагдах
Монгол хүний тоо нэгээр нэмэгдэх байсан байж ч магадгүй.
Ямартай ч Б.Батзаяа
болон БНСУ-ын \”Самсунг С энд Т” компанийн холбогдох хүнийг үргэлжлүүлэн хорих
шийдвэрийг шүүх гаргалаа. Харин Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлах
ажиллагаа үргэлжилсээр байна.