Римд жилийн улирлын яг ийм цаг үеэр цас орсон талаар Le Repubblica бичжээ. Улмаар Италийн нийслэлд сургуулиудыг хаасан байна. Римийн нутаг дэвсгэр дээр “Бүх шатны сургуулиуд болон хүүхдийн цэцэрлэгүүдийг хоёрдугаар сарын 26-д хаах тогтоол гарчээ.”-гэж хотын даргын мэдэгдэлд дурьджээ.
Сибирээс ирсэн агаарын хүйтэн урсгал Италын хойноос урагшаа чиглэн ирсэн бөгөөд Римд агаарын температур -5°С хүртэл буурчээ. Римийн оршин суугчид байгалын энэ гайхалтай үзэгдлийн талаар өөрсдийн авсан фото зургийг нийгэмийн сүлжээнд хуваалцсаныг «Газеты.Ru»-ийн фото галеред нийтэлжээ.
Ц.Пүрэвдорж