Өвгөдийн замыг тодруулж яваа тэмээтэй аялагч Н.Байгалмаа сар шинийг Шаргын говьд өнгөрүүлжээ. Түүний аялал Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил сумдаар үргэлжилсэн бөгөөд цагаан сараар Шарга сумын харьяат сайн малчин н.Дашмягмарынд шинэлсэн байна.
Сар шинийн дараа буюу хэдхэн өдрийн өмнө Шинжаан нутагт мэндэлсэн охинд аялагч бүсгүйн нэрийг хайрласан тухай мэдээ иржээ.
Нэг хэсэг мэдээлэл тасарсан аяллын багийнхан Шаргын уудам талд тэмээтэйгээ хүйтэн жавар өнгөрөөж, хэд хоног айл бараадаж сүлжээгүй байсан учиртай юм гэнэ. Тэд Шаргын говьд 20-иод хоног саатжээ. Хоёр өдрийн өмнөх мэдээгээр аянчид маань Тонхил сумын нутагт яваа юм байна. Н.Байгалмаагийн баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа аж.
Я.Хулан