• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

  • Улс төр
    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Төмөр хаан алтан ордны улсыг дайлсан нь буюу ижил мөрний дэргэд болсон их тулалдаан

by
2018-03-04 10:28
in Онцлох мэдээ, Түүх, уламжлал
48
Төмөр хаан алтан ордны улсыг дайлсан нь буюу ижил мөрний дэргэд болсон их тулалдаан
SHARETWEET

Төмөрийг дундад азид ид хүчжих үед, Алтан Ордны эзэнт гүрнээс Цагаан Орд хэмээн нэрлэгдэх өмнөд хэсэг нь тасран гарч, эндэхийн Чингисийн удмын шалмаг дайчин Үрүс хаан нутаг орноо бүрэн эзэгнэн захирахын төлөө шаргуу тэмцэн хувь улсуудыг дараалан бут цохиж, эцэст нь зээ хүү Тохтамышийг хүртэл дийлж хөөсөн байна. Цагаан Ордоос хөөгдсөн Тохтамыш Төмөрт хандан тусламж эрэн очиход, тэрбээр Чингис хааны алтан ургийн хүний хувьд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, албат харьяат, эд хөрөнгө, мөн байлдах цэрэг өгч, удаа дараагийн бүгэлгүй тэмцлийг нь ивээн тэтгэсний эцэст од хийморь нь гүйсэн Тохтамыш бүх өрсөлдөгчөө дийлэн, дэлхийн хамгийн хучирхэг хаадын нэг болсон билээ. Тэгээд их ван, удамт ноёд, өдий төдий улс ард түмнийг захирсан, Чингис хааны удам, Зүчийн улсын хууль ёсны залгамжлагч болсон тэрбээр Трансоксанийн нэг л мужийн эмир ноёны хэмжээнд буюу Төмөрийн хамжлага мэт явахыг хүлцэн тэвчсэнгүй. Ил хаадын улсын үеэс булаалдан ирсэн зах хязгаарын нутаг Азербейжаны төлөө хэд хэдэн удаа Төмөртэй зэвсэг зөрүүлжээ.

Өөдлөн дэгжих замыг нь сэтгэл харамгүй засаж өгөөд, Алтан Ордны улсын хаан болгосон Тохтамышийг өөрийн нь эсрэг ийн мөчөөрхөн тэмцэх болсонд эгдүүцсэн Төмөр 3 жилийн турш Алтан ордны улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэв. Тэрбээр Тохтамышийн өстөн Зүчийн удмын гурван ч хунтайжийг энэ үед талдаа татаж чадав. Тэд Алтан Ордны улсын харьяат овог аймгуудаас хувь хүртэнэ хэмээн найдаж Төмөртэй зам нийлжээ. Мөн Зүчийн улсаас гаралтай Ногайн удмын хүн болох Крымийн монголчуудын нэгэн хааныг Төмөр зөвлөхөө болгоод их аян дайнд мордов.

Тохтамыш айсуй аюулын тухай мэдээ авсан бололтой, элч нар нь Төмөрийн цэргийн хүрээнд хүрэлцэн ирэв. Тэд Төмөрт бэлэг сэлт болгон хурдан морьд, эрдэнийн чулуун чимэг бүхий оройвч, богочтой анч шонхор шувуу барив. Төмөр шонхор шувууг гар дээрээ суулган, ихэд анхаараад, эзнийхээ харамслыг илэрхийлж, өршөөл эрэх үгсийг өвдөг сөгдөн айлтгаж буй элч нарыг огтхон ч тоосонгүй. Тэгж тэгж эцэст нь, түүний өгсөн хариуг түүхчид нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг ба тэр нь 55 нас сүүдэр зооглосон Төмөр хаан дээрээ хэнийг ч байлгаж тэвчдэггүй, өөрийгөө Чингис хааны удмынхныг ч шүүх эрхтэй гэж үздэг Азийн жинхэнэ дарангуйлагч гэдгийг харуулдаг билээ. “Тохтамышт бидний хүргэсэн тус, түүний төлөө хийсэн бидний буянд үйлийг дэлхий гэрчилнэ. Тохтамыш бөөн шарх сорви болж тун ч зовж зүдэрч, ядарсан амьтдын хоргодох буяны газар болсон миний ордонд дүрвэн ирж, бидний ивээлд орсон нь үнэн билээ. Гэвч тэр урьд өмнө тангарагаасаа няцаж, шудрага бусаа харуулсан нь олонтоо тул, бид ч бас түүний уран гоё үгэнд хууртаж байх гэнэн улс бишээ. Бид санаж төлөвлөсөн үйлээ хойш тавилгүй хийх болно. Бидний хэнийх нь зөв хэнийх нь буруу болохыг дайны тэнгэр мэдтүгэй” хэмээсэн ажгуу. Тэгээд тогтсон ёсыг дагаж элч нарыг дайлж цайлахдаа чанд харгалзжээ.

Чингис хааны нарийн тооцоолж төлөвлөсөн аян дайнууд, дайснаа нэгд нэгэнгүй судалдаг арга ажиллагаатай харьцуулбал, Алтан Орд улс руу хийсэн Төмөрийн энэ аян дайн хэтэрхий хөнгөмсөг, балмад явдал гэж болохоор бөгөөд ямар ч жанжин тоглохооргүй мөрийтэй тоглоом мэт байлаа. Буман хүн бүхий их цэргийг огтоос таньж мэдэхгүй газар руу, Тохтамыш гэдэг дайсан тэнд хаа нэгтээ байгаа, олж цохино гэж хөтөлж явна гэдэгүнэхээр хөнгөмсөг гэхэд багадмаар үйл байв. Гэвч тэрхүү буман хүн өөрийн удирдагч Төмөрт сохроор итгэж явав. Ийнхүү 3 cap хаашаа зорьж буйгаа ч мэдэхгүй, хүний бараа бараг харалгүй, Тохгамыш ч, түүний арми нь ч хаана байгааг мэдэхгүй довтолгов. Хүнс тэжээл хорогдсон тул талх тариа хэн хүн зоргоороо авч идэхийг хориглож, зөрчсөн этгээдийг цаазаар аваачихыг жанжин сайд нарт чандлан тушаасан нь хэцүүдсэн хэрэг байв. Ингэсээр нэг өдөр Төмөр нийтээр ан хийх зөвшөөрөл өгч, эртний монгол заншлаар томоохон хэмжээний газрыг бүслэн авч, зэрлэг амьтдыг дотогш нь үргээн хомроглон авласнаар, хэд хоног махан хоол хүртэж, цэрэг дайчдын сэтгэл санаа дээшлэн аянаа үргэлжлүүлэв.

Тоболь голын эхэнд Төмөр бууж цэргээ засаад, нийт дайчдынхаа зүрх зоригийг чангалахын тулд томоохон ёслолын жагсаал үйлдэж, цэргээ баруун, зүүн жигүүр, төв толгойн ангид хуваагаад, байлдааны журамд оруулж, зүрх зоригийг бадраасан гал цогтой үг хэллээ. Цааш явахдаа дайсан этгээдийн талаар бага сага зүйл олж мэдээд, аянаа өрнө зүг Урал мөрөн рүү чиглүүлэв. Ийнхүү дөхөж ирэхэд голд гурван гарам байвч Төмөр алинд нь ч цэргүүдээ ойртуулсангүй, тулж очсон газраараа хөвж гаталсан нь түүний аминд оров. Тохгамыш гармууд дээр цэрэг бүгүүлэн амдуулж байжээ. Цэрэг цаашлан явсаар эцэст нь Самара голын эрэг дээр тунчиг сэрэмжтэй урагшилж явсан толгойн ангиуд нь дайсны цэргийн чимээг сонсчээ. Ингээд Төмөрийн их цэрэг тэр дороо зогсож хүрээлэн бууж, цэргийн дарга, овог аймгийн удирдагч нараа цуглуулан үнэтэй бэлэг сэлт тарааж, соёрхол ивээл үзүүлж, ихэд найртай загнасан нь шийдвэрлэх цаг мөчид хүмүүсээ урамшуулж баярлуулан, өөртөө үнэнч байх арга сүвэгчилсэн нь тэр байлаа. Энэ мөчөөс эхлэн хэнбугай ч байлаа гэсэн цэргийн ангиасаа холдож салах эрхгүй болов. Цэргийн хүрээ бүр хоноглох газартаа суваг шуудуу тойруулан ухаж хүрээлээд, харуул манааг чангатгав. Ийн дайсан гэнэдүүлэн дайрахаас ч, өөрийн цэрэг оргож зугтахаас сэргийлж, өдөр тутам байлдааны журмаар явсаар байвч дайсныг бас л олж үзээгүй байлаа. Дайсан тухай бүр ийнхүү зайлчихаад байгаа нь цэрэг дайчдыг эвгүйцүүлэх болов. Тал нутаг өнгөрч ой шугуй, чийг намагтай газар эхэлж, цааш хэрхэн явахаа ч мэдэхээ байлаа.

Энэ үед Тохтамыш Төмөрийн цэргийг урт аянд ядарч зүдэрч явааг мэдэж, намаг балчигтай газар зориуд дагуулж оруулах санаа сэдэж байгааг нэгэн олзны хүн Төмөрт мэдүүлэв. Энэ мэдээг цэргүүдэд тараахгүйн тулд олзны хүнийг хороолгож, аянаа хурдавчлахыг тушаав. Нэгэн гол гатлах үеэр толгой анги нь дайсны яггүй хүчтэй таарч хамх цохигджээ. Торгон цэргээ толгойлж тулалдааны талбарт давхиж ирсэн Төмөр дайсны тэр цэрэг Тохтамышийн арын сэргийлэх анги байсныг мэдэв. Төмөр хоёр түмэн цэргээ авч дайсныг нэхэж, тулалдаанд дуудаж оруулах арга эрэлхийлэхийг хүү Омар шейхэд тушаажээ. Ийнхүү Омар шейх гол цэрэгтэйгээ дайсныг гүйцэж, нэг хоногийн дараа Төмөр өөрөө хүрэлцэн иржээ. Хоёр их цэрэг ийнхүү бие биетэйгээ Төмөрийн нүсэр аян дайн эхэлснээс хойш дөрвөн сарын дараа анх нүүр тулан учрав. Гэтэл 6 дугаар сарын дунд үе байсан хэдий ч санамсаргүй цасаар шуурч зургаан өдөр тасралтгүй нүджээ. Долоо дахь өдөр нь тэнгэр цэлмэж, Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэв. Түүний цэрэг ядарч туйлдан, өлсөж цангасан байлаа. Харин дайсан этгээд хүчээр давуу, гачигдаж дутагдсан зүйлгүй, таньж мэдэх нутаг орондоо байлаа. Гэвч Төмөрт өөр арга байсангүй. Цэргийнхээ сэтгэл санааг өөд татах, итгэл найдварыг нь сэргээхэд ялалт ус, агаар мэт хэрэгтэй байлаа. Бүхэл бүтэн дөрвөн cap мөрдөж яваад одоо л дайснаасаа халирах юм бол, зориг алдаж буй их цэргийг нь буцах замд нь Тохтамыш арчиж хаях байлаа. Хоёр армийн цэргүүд говийн элсэнд ургасан өвсний үндсээс ч олон байсан агаад цусан далай урсгахаар илд сэлмээ далайж, туг сүлдээ засаад, бие биенийг дайран оров. Хоёр талын гарамгай баатар эрчүүд сэлмээ гялалзуулж, аварга манчуургаа исгэрүүлэн, арам жад шидсээр, үхэл хагацал дуудсаар тулалдаанд оров. Газар дэлхий үүл мэт тоосонд умбаад, бургилж цалгисан их тэнгис лугаа нааш цааш үймэж давалгайлах нь нэн сүртэй байв. “Улангасч галзуурсан олон морьтон дайчдын дэгдээсэн их тоосонд гэрэлт наран халхлагдан харанхуйлахад, саран авхайн сэвхт нүүр мөнөөхөн тоосонд халтартах ажгуу. Орилж бархирах, уртаар гаслан ёолох дуун агаарт цалгиж, тэнгэр бурхан ч өршөөл аврал эрэх мэт” хэмээн энэ их тулалдааны тухай он дарааллын бичигт тэмдэглэн үлдээжээ.

Тулалдаан 3 өдөр үргэлжлэв. Ахиухан нөөцтэй байх үүднээс Төмөр тулалдааны шинэ дэг сонгож, цэргээ тав бус долоон хэсэгт хуваан алгуур тулалдаанд оруулж байв. Тохтамыш харин давуу хүчиндээ эрдэж, цэргээ хавирган cap маягаар гурван хэсэг байрлуулжээ. Хэрэв энэ л тулалдаанд ялагдах юм бол алс хол үлдсэн эх нутагтаа бас ялагдана гэдгийг Төмөр өөрөө ч, түүний хөвгүүд, жанжин баатрууд ч сайн мэдэж байлаа. Гэвч үнэхээр зориг баатарлаг, хатуужил тэсвэртэй байлдсаар байвч нэг бус удаа ялагдахын даваан дээр очиж, тэр болгонд Төмөр өөрөө шилдэг цэргээ манлайлан тулалдаанд орж, үхлийн аюулыг зайлуулж явлаа. Төмөрийн дэргэд байсан Зүчийн удмын гурван хунтайж тулалдааны үеэр Тохтамышийн цэрэгт явсан өөрийн овог аймгийн цэргүүдийг олж авч, Төмөрийн талд оруулж ирсэн ч байдал дээрдсэнгүй. Тулалдааны 3 дахь өдөр Тохтамыш Төмөрийн зүүн жигүүрийг сэт татаад гол хүчнийх нь араас цохив. Ингээд л бүх зүйл өнгөрлөө дөө гэхээр болсон тэр мөчид Төмөр тулалдааны төв хэсэгт байлдаж байсан цэргүүддээ мориноос бууж, тулалдааны талбарын төвд хүрээгээ хатгах гэж байгаа мэт гэр майхан босгохыг тушаажээ. Яг энэ мөчид Тохтамыш хааны сүлдэт туг нь унав. Цасаар шуурч байсан 6 хоногийг Төмөр зүгээр нэг өнгөрөөсөнгүй, дайсны тугчийг хахуульдан талдаа татаж, тулалдааны дундуур тусгай дохио өгмөгц хааны сүлдэт тугийг унагаахаар тогтсон байсан ажээ. Хааны сүлдэт туг унана гэдэг хаан алагдлаа гэсэн дохио ажээ. Тохтамыш дайсны ар нуруунд гараад “Одоо л ялалт минийх боллоо” гэж байтал өөрөө гол хүчнээсээ таслагдаж, арчаагүй байдалд орж, тэрхэн мөчвд хааны сүлдэт туг унаснаар “хаан маань нэгэнт алагдсан болохоор одоо тулалдаж үхэх нь утгагүй” гэж бодсон Тохтамышийн цэргүүд сарнин бутарч, эргэн зуггахыг харжээ.

Тиймээс өөрөө ч дайсанд олзлогдохгүйн тулд ч бушуухан зугтах хэрэгтэй болсныг ойлгов. Төмөрийн цэрэг дайснаа Ижил мөрөн хүртэл элдэн хөөжээ. Тал хөндий буман хүний хүүрээр дүүрч, дайсны эхнэр хүүхэд, эд баялаг, мал сүрэг ялагчдын гарт оров. Дайны олз омог гэдэг учир тоймгүй, ийнхүү ганц шийдвэрлэх цохилтоор л олон сарын бэрхшээл гачигдал, асар их зүтгэл чармайлтын үнэ цэнэ төлөгдөж, эхнэр хүүхэн, боол зарц, эд хөрөнгөөр шагнагдаж, хамгийн чухал нь хоол хүнсээр бялхжээ. Дайсны нутгийн гүнд, алс хол Ижил мөрөн дээр үнэт эрдэнээр өвч чимсэн сав, суулганаас зоог барьж, алтан мөнгөн хундага, цомоор архи дарс хүртэж асан зэрлэг агаад өвөрмөц найр эхэлж 26 хоног тасралтгүй үргэлжилсэн байна. Тохтамышийн Төмөртэй хийсэн дайны улмаас Алтан Ордны улс дахин сэргэн өндийсөнгүй бөгөөд энэ үеэс эхлэн дэлхийн эзэнт гүрний ач холбогдлоо алдаж, Азийн соёлын нэгэн төв байхаа больжээ.

ShareTweet

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо
Нийгэм

2026-09-28 15:08
Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна
Онцлох мэдээ

2026-09-28 12:14
ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй
Онцлох мэдээ

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

2026-09-28 11:36
}

Шинэ мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай