Өнөөдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл эхэллээ. Иргэд байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.
Тус шалгалтад 18 наснаас дээш, 39-өөс наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн, БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш байх, мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн орох юм.
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй)
СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.
Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.