Монгол улс Манжийн эрхшээлд байх үед хар хятадууд үнэг, хярсны арьсыг өндөр үнээр худалдан авахыг Монгол нутагт байрлах пүүсүүддээ даалгасан гэдэг. Үүнээс болж албан татвараа төлж чадалгүй хар гэрт хоригдоход хүрээд байсан хөөрхий хэдэн ядуу ардууд тус амьтдыг их хэмжээгээр амийг нь таслан пүүс газруудад наймаалж авсан мөнгөөрөө татвараа төлж өнөө маргаашаа залгуулсан. Гэвч энэ бол маш том алдаа байлаа. Бэлчээр сүйтгэгч өлийн цагаан оготно болон бас бус амьтдаар хооллогч үнэг, хярс гэгч амьтад эрс цөөрснөөр бэлчээр талхлагдаж, үүнээс болж хэдэн малаа барсан буурай ардууд дотор хүний муу санааг таньж мэдсэнээр багахан хохирол амссан нь үнэн.
Тэгвэл одоо хэн бүхэн сарьсан багваахайн үүр сураглах болж. Угтаа бол сарьсан багваахай нь үүр барьдаггүй бөгөөд хүний зассан байшин сав оромжинд орогнодог амьтан юм. Сарьсан багваахай өвөл болмогц халуун оронд нүүдэллэн амьдардаг хэдий ч цөөн тооны төрөл зүйлүүд Монгол оронд өвөлждөг. Хэрвээ үүрийг нь хайж олохоор аянд гарсан хүмүүс сарьсан багваахайн оромжийг олж ичээнд байхад нь сэрээх юм бол угийн хэврэг амьтай тэд үхэж үрэгдэхэд хүрнэ. Энэ мэтчилэн сарьсан багваахайг устгаж тоо толгойг нь цөөрүүлэх юм бол шөнөөр явагч цагаан эрвээхэй, ялаа, шумуул гэх мэтчилэн хортон шавьж олширч, үүнийгээ дагаад шавьж устгагч багаж хэрэгсэл, шавьжны хор зэргийг өөрсдөө үйлдвэрлдэггүй манай улс урд хөршөөс царайчлан авах нь тодорхой. Энэ бол цэвэр эдийн засгийн болоод байгалийн хор хөнөөлт явуулга юм.
Үүнээс гадна будаатай аяга, улаан мөнгөн ус, Манж хааны тамгатай элдэв хэрэгсэл, чулуужсан мод, эртний Монголчуудын булш хэрэгсүүр гэх мэт маш олон зүйлийг биднээс өндөр үнээр аваад, эргүүлээд бидний амьдрах эко орчин, түүх, ёс заншил, улс орны эдийн засгийг устган сүйрүүлж, нэг л мэдэхэд Монголчууд хар хятадын өлмийд сөгдөн мөргөх цаг айсуй.
Шууд биш ч тойруу замаар хурдан биш ч удаан, гэхдээ маш хор хөнөөлт аргыг дотор хүмүүс ашиглаж байна. Гудманд гараад “Чи эх орондоо хайртай юу?” гээд асуувал бүгд л “агуу их бахархах түүх, баян тансаг улс оронд төрсөн азтай иргэн би эх орондоо хайртай, би бол Чингисийн Монгол” гээд бүгд л цээжээ дэлдэнэ. Тэгсэн хэрнээ яагаад өнөөдөр л цатгалан байвал маргааш гэдэг өдрийг мартаж ирээдүйгээ үгүй хийнэ вэ?
Хятад бол хүн, хүний ёс хоёрыг залгидаг.
Нэмж хэлэхэд сарьсан багваахай нь галзуу, сарс гэх мэтчилэн 200 гаруй төрлийн халдварт өвчний нянг тээгч юм. Хүн л өөрөө очиж оролдохгүй бол сарьсан багваахай хүнд ямар ч аюулгүй.