Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг иргэний амь насыг аварчээ. Говьсүмбэр аймгийн харьяат иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 5 давхар байшингийн дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан үйлдлийг, цагдаагийн хошууч Ц.Батхуяг мэргэжлийн өндөр ур чадвар гарган амиа хорлох оролдлогыг таслан зогсоож эрдэнэт хүний амийг аварсан байна.