АНУ-ын “National Geographic” сэтгүүлийн зүгээс өнгөрсөн хугацаанд дэлхийн олон хүмүүсийг нүүр хуудсандаа гаргахдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тус сэтгүүл америк гаралтай, цагаан арьстан бус иргэдийг үл тоомсорлож, этгээд өвөрмөц буюу зэрлэг гээд янз бүрийн бүлгийн хүмүүсийг харуулж байсан бүх жишээгээ харуулсан байна.
Ингэхдээ сэтгүүлийн зүгээс дөрөвдүгээр сарын дугаартаа уралдаан зарлаж, түүхчээс өнгөрсөн асуудлуудыг авч үзэхийг хүсчээ. Иргэний эрхийн төлөө манлайлан тэмцэгч Мартин Лютер Кингийг нас барснаас хойших 50 жилийн хугацаанд гарсан нүүр хуудаснуудыг дахин шалгахаар шийдсэн байна. “Өнөөгийн улс төрийн стратеги болгон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг ашиглаж байгаа асуудлыг эсэргүүцэж, бид тэднээс илүү гэдгээ баталцгаая” хэмээн сэтгүүлийн эрхлэгч Сьюзан Голдберг “For Decades, Our Coverage Was Racist” редакцын зурвастаа өгүүлжээ. Түүний хэлсэнчлэн тус сэтгүүлийн архивын материалууд нь арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргаж байсныг тодхон харагдуулах ажээ.
Тухайлбал, 1916 онд Австралийн уугуул иргэдийн зургийг “Өмнөд Австралийн хар арьстнууд” хэмээн тавьсан нь оюун ухаант хүнийг хамгийн зэрлэг, доод түвшинд аваачсан явдал болсон хэмээн хатагтай Голдберг өгүүлсэн юм.
Б.Болормаа