УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид “авлигад бүрэн идэгдсэн, хууль бусаар хөрөнгөжсөн” хэмээн ярьсан юм. Энэ ярианаас үүдэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад Х.Нямбаатар гишүүнийг ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн байна. Харин баримтаар нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсандаа уучлалт гуйхыг шаарджээ.