Өнгөрсөн жил иргэдийг багагүй бухимдуулсан зүйл нь төв
талбайд зассан Сүлд модны төсөв байсан юм. 120 саяар босгосон тэрхүү Сүлд модыг
хажуугаар нь өнгөрч буй учир мэдэх хүмүүс хамгийн ихдээ 20 саяд бүр 5 саяд л
босгох юм байна хэмээж, хэдэн төмөр эвлүүлэн гагнасан болхидуу ганц өдрийн юманд арай
их хөрөнгө зарцуулсныг шүүмжилж байв. Тэгвэл энэ жил мөн өнгөрсөн жилийнхээс хийц,
дизайны хувьд илүү гараад байхааргүй Сүлд модыг Нийслэлийн удирдлагууд засч
эхэллээ. Харин хэдэн төгрөг зарцуулж байгаа нь одоогоор тодорхой байна. Ямартай
ч, жил бүр нэмэгддэг жишгээр энэ жилийн Сүлд мод ноднингийнхоос илүү гарна уу
гэхээс дутахааргүй үнэтэй болов уу. Юутай ч, он солигдох мөчид Чингисийн
талбайд өнөөдрөөс Сүлд модыг засч эхэллээ. Харин энэ сарын 15-наас гэрлийг нь
асааж, 31-нд иргэд маань хажууд нь он солигдох баяраа тэмдэглэх билээ.