2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам \”Хүн
шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон.
Тэгвэл тэдний энэ мөрийн хөтөлбөрийг дүгнэхэд ердөө долоон сар хүрэхгүй хугацаа
үлдсэн байна.
Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр биелсэн,
иргэд хүн шиг амьдарч, улс минь улс шиг хөгжсөн үү гэдэгт хариулт өгөхөд тун
амархан. Тэгвэл АН-ын нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мөрийн хөтөлбөрийн
биелэлтийг 85 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Үлдсэн долоон сарын хугацаанд 100
хувьдаа хүрэх нь гэж ойлгогдож байгаа. Энгийнээр бол Монголчуудын 85 хувь нь
хүн шиг сайхан амьдраад байна л даа. 85 хувь гэдэг маш их тоо. Гэвч бидний
нүдэнд сайхан амьдарч байгаа нь харагдахгүй л байна.
Эсвэл хүн шиг амьдруулах, улс шиг хөгжүүлэх мөрийн
хөтөлбөрийн зорилго нь өөр байсан юм болов уу. Хэрвээ тийм бол 100 хувьд хүрвэл
Монгол орон сүйрэлд хүрч, иргэд нь элгээрээ газар мөлхөх нь л дээ. Мөрийн
хөтөлбөрийн зорилго энэ биш л байгаасай.