Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн:
- 4 дүгээр зүйлийн 4.1-ээр эдлээгүй үлдсэн ялаас 2 жил нь хасагдаж 693 ялтан,
- 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар нэмж нэгтгэсэн ялаас нь хассанаар 35 ялтан тус тус хамаарагдсан. Тодруулбал нийт 2071 ялтан буюу 31 хувь нь суллагдаж, 1600 ялтан буюу 23.9 хувь нь ялаас нь хасагдаж, үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэгдсэн байна.
Өршөөлийн хуульд хамаарагдан суллагдсан нийт 2071 ялтны:
- 1951 буюу 94.2 хувь нь эрэгтэй,
- 108 буюу 5.2 хувь нь эмэгтэй,
- 12 буюу 0.6 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд байсан.
Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамаарагдан суллагджээ.
Нэмж мэдээлэхэд, энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан юм.