Засгийн газар хуралдаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.