Австралийн эрэг дагуу орших Татра хотноо Ням гаригт гарсан ойн түймэрт улмаас 70 гаруй барилга, сууц өртөж сүйдсэн байна. Шинэ Өмнөд Уэльс мужид харьяалагддаг тус хотод түймэр асар хурдацтай тархаж буйг албаны хүмүүс онцолжээ. Түймэр зэргэлдээх хотод хэдийн хүрч эхэлсэн ч одоогоор сураггүй болсон хүн байхгүй аж.
Үүний өмнө Виктория хотод гарсан гал түймэрт 18 барилга өртөж байжээ. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар уг түймэр нь Австралид гарсан хамгийн хөнөөлт гамшигт тооцогдож байгаа аж.
Сидней хотоос өмнөд зүгт 450 км зайд орших Татра хотод дөрвөн хүн утаанд угаартаж, нэг гал сөнөөгч гэмтжээ. Мөн агаарын температур цельсийн 38 градуст хүрч, оршин суугчид хотоос гарахын тулд эрэг даган явцгааж байгаа гэнэ. Өтгөн хар утаа гарч, нисдэг тэргээр ус шүршиж галыг унтраахаар аврах багийнхан ажиллаж байгаа юм. 1,600 орчим оршин суугчийн ихэнх нь хотыг орхин гарцгаажээ.
Цаг агаар таатай байвал 1000 гаруй га газрыг хамарсан уг түймрийг унтраахад нэлээд нэмэр болно гэж албаны хүн мэдэгдсэн юм.
Б.Болормаа