Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс яаж дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон бэ? Ийм өндөр амжилтад хүрэхэд түүнд юу тусалсан бол? Гейтс яаж хэдэн арван жилийн турш тэр оргил дээр байж чадав аа? Эдгээр асуултад түүний баримталдаг зарчмууд хариу өгөх байх. Та Билл Гейтс шиг өндөр амжилтад хүрэхийг хүсвэл түүний баримталдаг есөн зарчмыг мөрдөөд үзээрэй.
-Та өөрийн өрсөлдөгчдөө аль болох сайн судал.
Гейтс өглөө бүр өрсөлдөгчдийнхөө сайтууд руу орж, судалдаг байжээ.
-Өөрийн амжилтад бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Амжилт бол тогтворгүй, хуурамч зүйл. Зорилгодоо хүрсэн бол шинийг барьж ав. Нэг байран дээрээ бүү дэвхэц. Өрсөлдөгчид тань үүнийг өршөөхгүй.
-Хуримтлагдсан асуудлыг бодож тунгаахын тулд жилд хэдэн удаа хэвийн орчноос тасарч сур.
-Ялагдал хүлээхээс эмээ. Ямарваа алхам хийх, шийдвэр гаргахын өмнө эргэлз. Зөв эсэх талаар бодож тунгаа, эргэцүүл. Харин дүгнэлт, гаргалгааг үйл явдал дууссаны дараа л хий.
-Шийдмэг, самбаатай, уужуу тайван бай. Хамгийн муу мэдээг ч зоригтойгоор хүлээж ав. Аливаа асуудлыг шийдэхдээ хэт сэтгэл хөдлөлд авталгүй, сэргэлэн байвал хугацаа хожно. Хоёр мэдээнээс түрүүлж мууг нь сонсож занш. Харин дараа нь сайн мэдээг.
-Хэрэв та удирдагч бол хүмүүсийн ажиллах нөхцөлийг нь маш сайн ханга. Ингэснээр хөгжлийн орчинг бүрдүүлж чадна. Тэд ч танд яг тийм хариу барих болно.
Орчин үед эрчимтэй хөгжиж байгаа олон компани Билл Гейтсийн энэ дүрмийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл “Facebook”-ийн төв байр. Энэ компани өөрсдийн ажилтнуудыг ногдсон ажил үүргээ амжилттай биелүүлэг хэмээн санаа тавьж, хоол унд болон хувцас угаах зэрэг олон үйлчилгээг шууд оффистоо үзүүлдэг. Тэгэхдээ бүр үнэ төлбөргүй шүү.
-Бусдын төлөө ажиллах таалагдахгүй байвал хувийн компани байгуул. Үнэхээр сонирхдог тэр ажлаа л хий. Яг өнөөдөр эхэл. Амжилтад хүрэхийн тулд та өөрт таалагддаг ажлыг л хий, эсвэл хувийн компаниа байгуул.
Билл Гейтс анх өөрийн бизнесээ машины гараашинд эхэлсэн түүхтэй. Тэгээд бүхий л амьдралынхаа туршид зөвхөн өөрийн сонирхдог зүйлээ л хийсэн.
-Шинэ технологийг ашигла, электрон мэдээлэл гайхамшгийг бүтээдэг. Интернэт бол ирээдүй, иймээс хандлагаа тийшээ чиглүүл. Удахгүй хоёрхон төрлийн компани үлдэх болно. Нэг хэсэг нь сүлжээнд, нөгөө хэсэг нь бизнесээ алдаж, дампуурах юм.
-Олноос онцгойрч, хөгжлийн өвөрмөц, өөрийн замыг үргэлж сонго. Олон хүн тэр бүр хэрэгтэй чиглэлд явдаггүй юм.