• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 25
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

    Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

    Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

    Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

    721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

    Албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс 4.5 тэрбумын зөрчил илэрчээ

    Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй

    Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаажээ

    ЭТТ: Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжинэ

    Ц.Идэрбат: Нөөцөлсөн үхрийн махыг долоодугаар сарын 1-нийг дуустал 15 мянгаар худалдаална

    Нөөцийн мах худалдаалж буй 85 сүлжээ дэлгүүрийн ЖАГСААЛТ

  • Улс төр
    М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

    Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

    УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

    Зарим халамжийн мөнгө амьжиргаа өндөр гэр бүлүүд рүү чиглэж байгаа учир гэр бүлийг дэмжих бодлогыг халамжаас салгана

    Сүхбаатар аймгийн нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулна

    Налайхын хаагдсан уурхайг нөхөн сэргээж ногоон төгөл байгуулах ажлыг эрчимжүүлнэ

    Б.Энхбаяр: Их мөнгө, хяналтгүй төсөв хүнийг яаж галзууруулдгийн жишээг бид харлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

  • Дэлхий дахинд
    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

    Зеленський: АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ анхаарал татахыг хичээж байна

    АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

    Куба улс шатахуун болон нефтийн нөөцгүй болжээ

    АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

  • Эрүүл мэнд

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

No Result
View All Result

Дараачийн цар тахлаас сэргийлэх аргыг зааж өгсөн ном

by undesten
2022-11-01 14:05
in Нийслэл
47
Дараачийн цар тахлаас сэргийлэх аргыг зааж өгсөн ном
SHARETWEET

Майкрософт компанийг үүсгэн байгуулагчдын нэг, тэр бумтан Билл Гейтс COVID-19-ийн цар тахал хараахан дуусаагүй байхад, “Дараачийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ? (How to prevent the next pandemic)” хэмээх ном бичиж хэвлүүлжээ.

Урьд нь, Туулах зам (The road ahead), Бодлын хурдтай бизнес (Business @ the speed of thought), Цаг уурын гамшгаас хэрхэн зайлсхийх вэ? (How to avoid a climate disaster) гэсэн гурван ч ном бичиж хэвлүүлсэн туршлагатай нийтлэлч, ноён Билл Хенри Гейтс III “Дараачийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ?” хэмээх энэ номоо өвөрмөц бүтэц, дараалалтай бичсэн байна. Тэр бээр, арван нэгэн бүлэгт багтаан бичсэн номынхоо Удиртгал бүлгийн араас, халдварт өвчний цар тахлаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг есөн шатаар хэрэгжүүлэх ёстойг харуулсан есөн бүлгийг бичээд, Төгсгөлийн үг гэсэн жижиг бүлгээр дуусгажээ. Ер нь, халдварт өвчний дэгдэлт гэж юу юм, эпидеми гэж юу юм, пандеми гэж юу юм, халдварт өвчинтэй хэрхэн тэмцэх ёстой юм гэдгийг ойлгох сонирхолтой бүх хүмүүс, ялангуяа, бодлого боловсруулагсад, шийдвэр гаргагсад, дээд дунд шатны удирдах ажилтнууд энэ номыг унших нь зүйтэй. Харин энэ номыг унших сонирхолтой ч зав чөлөөгүй нь хараахан гарахгүй байгаа хүмүүст зориулаад, би, Билл Гейтсийн бичсэн “Дараачийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ?” хэмээх номын бүлгүүдэд бичсэн зүйлийн талаар товчхон сонирхуулая.

Удиртгал бүлэг: 1997 оны нэгдүгээр сард Билл Гейтс “Гурав дахь ертөнцөд ус – үхлийн ундаа болсон хэвээр байна (For Third World, Water is Still a Deadly Drink)” хэмээх өгүүллийг New York Times сониноос уншаад үнэхээр цочирджээ. Гурав дахь ертөнцийн улс орнуудад суулгат халдвар (diarrhea)-ын улмаас, жил бүр, 3,1 сая хүн нас барж байгаагийн дийлэнх нь хүүхэд байгаа талаар Николас Кристоф гэдэг сэтгүүлчийн бичсэн тэр өгүүлэлд бичсэн байсан аж. Тэр өгүүллийг уншсанаасаа хойш, Билл Гейтс халдварт өвчний талаар онцгой сонирхдог болж, эхнэртэйгээ хамтран сан байгуулж ядуу буурай орнуудад гарч байгаа янз бүрийн халдварт өвчинтэй тэмцэх үйлсэд хөрөнгө оруулдаг болсноо энэ бүлэгт дэлгэрэнгүй жишээ татан өгүүлсэн байна. Түүнээс гадна. зохиогч өөрийнхөө талаар энэ бүлэгт тодорхойлохдоо: “Би бол технологид үнэхээр дуртай хүн бөгөөд инноваци бол миний алх байгаа юм. Хадаас харагдах болгонд л би энэ алхаа хэрэглэхийг хичээдэг дээ” гэжээ. COVID-19 анхнаасаа л түүнд нэг ёрдойсон хадаас шиг харагдаад байсан бололтой. Энэ өвчин дэлхий дахиныг хамарсан гамшиг хэдийнэ болоод байгааг Билл Гейтс 2020 оны 2 дугаар сарын дунд хавьд ойлгочхоод байхад, дэлхийн улс орнууд ямар ч арга хэмжээ авахгүй тайван л байгаад байжээ. 2014 онд Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг гурван улсыг хамран Эбола өвчин дэлгэрэхэд ч дэлхий дахин бэлтгэлгүй л байсан, Билл Гейтс тусалдгаараа туслаад л өнгөрсөн байна. Гэвч дэлхий дахин халдварт өвчинтэй тэмцэх ямар ч бэлтгэлгүй тайван амгалан байгаад л байгаад санаа нь зовсон тэр бумтан 2015 онд нэгэн өгүүлэл бичээд New England Journal of Medicine сэтгүүлд нийтлүүлжээ. Бас, TED Talks компанийн нэвтрүүлэгт оролцон “Дараачийн эпидеми ээ? Бид бэлтгэлгүй шүү дээ” гэсэн сэдвээр лекц уншиж, томуугийн аюултай вирусийн халдвар тархвал наад зах нь 30 сая хүн нас барж, эдийн засгийн хувьд хэдэн их наядаар тооцогдох алдагдал хүлээж ихээхэн сүйрэл болохыг дэлхий дахинд анхааруулж байсан байна. Тэр лекцийг нь хүмүүс 43,000,000 удаа үзэж сонссоны 95% нь, COVID-19-ийн цар тахал тархснаас хойших хугацаанд л үзэж сонирхсныг Билл Гейтс энэ бүлэгтээ гайхан тэмдэглэжээ. Түүний байгуулсан сангаас Герман, Япон, Норвеги зэрэг улсын засгийн газар болоод Welcome Trust компанитай хамтран байгуулсан Эпидемитэй тэмцэх бэлэн байдлыг хангах инновацийн холбоо (CEPI) шинээр гарч байгаа халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн вакцинаа ядуу орнуудад хуваарьлан түгээх процессыг түргэтгэсэн тухай, 2021 оны 1 дгээр сараас эхлэн тус сан SARS-CoV-2-ын тархалтын хяналтыг тогтоосон тухай, COVID-19-ийн цар тахалтай тэмцэхэд зориулж анхныхаа 5 сая долларыг хандивлаж байсан тохиолдлынхоо тухай зохиогч энэ бүлэгт өгүүлсэн байна.

I бүлэг – COVID-19-өөс суралцагтун: Дэлхий дахиныг хамран тархсан COVID-19-ийн цар тахалтай сайн тэмцсэн улс орнуудын туршлагаас ч суралцах, муу тэмцсэн улс орнуудын алдаанаас ч суралцах хэрэгтэйг анхааруулсан энэ бүлгээ Билл Гейтс бараг хорин хуудас дүүрэн бичээд, “Ямар нэгэн халдварт өвчний цар тахалтай тэмцэхэд шаардагдах вакцин, эм бэлдмэл, бусад хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэхэд дэлхийн улс орнууд ерөөсөө хөрөнгө оруулж байгаагүй юм. Хөрөнгө оруулах цаг нь одоо нэгэнт болоод байна” гэсэн товчхон дүгнэлтээр төгсгөжээ. Энэ бол дэлхий улс орнуудын удирдагчдын хэмжээнд анхаарч, авч үзэх асуудал. Харин ердийн иргэд, ялангуяа, анагаахын бус мэргэжлийн хүмүүс анхаарч суралцвал зохих хоёр зүйлийг зохиогч онцгойлон тайлбарласныг нь энд би товчлон орчуулж танилцуулъя. Нэгдүгээрт, аливаа улс орон COVID-19-ийн цар тахалтай хэр зэрэг тэмцэж байгааг үнэлэхдээ, энэ өвчнөөр нас барсан хүмүүсийн эзлэх хувиар үнэлж болохгүй, ахимаг насны хүмүүс залуучуудаас илүү нас бардаг учраас, өндөр настай хүмүүс олонтой улс орны үзүүлэлт муу л гарч таарна. Ийм учраас, Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний Хүрээлэнгээс тооцоолон гаргасан “илүүдэл нас баралт (excess deaths) хэмээх үзүүлэлтийг гол шалгуур болгон ашиглаж байх ёстойг зохиогч анхааруулсан нь туйлын зөв. Илүүдэл нас баралт хэдийчинээ бага байнав, тэр улс COVID-19-ийн цар тахалтай төдийчинээ сайн тэмцсэн гэсэн үзүүлэлт, илүүдэл нас баралт хэдийчинээ их байнав, тэр улс COVID-19-ийн цар тахалтай төдийчинээ муу тэмцсэн гэсэн үзүүлэлт болно. 2021 оны 12 дугаар сарын байдлаар, дэлхий дахинд 5,9 сая хүн COVID-19-өөр нас барсан бол, энэ өвчний дам нөлөөнөөс шалтгаалан 17,4 сая хүн нас бараад байжээ. Тэр үед, Австри, Вьетнам, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос зэрэг улсад илүүдэл нас баралт бараг бүртгэгдээгүй байсан нь, халдвар илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд хийх, халдвар илэрсэн хүмүүсийг тусгаарлах, халдвартай хүмүүсийн хавьтлыг илрүүлж бас тусгаарлах гэсэн гурван төрлийн арга хэмжээг эдгээр улс орон амжилттай хэрэгжүүлж байсны үр дүн байсан аж. Хоёрдугаарт, шинжлэх ухааны тоо баримтад үндэслэн зөв дүгнэлт хийж сурах хэрэгтэй гэдгийг Билл Гейтс нэг хөөрхөн бодлогоор хүмүүст зааж өгчээ. Тэр бодлого нь энэ байна: “COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хүн ам нь тун тааруухан хамрагдсан нэг хотод уг өвчин тархаж эхлээд, 1000 хүн бусдаасаа хүнд өвчлөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний 10 нь вакцин тариулсан хүмүүс байжээ гэж саная. Тэгтэл, хүн ам нь вакцинжуулалтад нэлээд сайн хамрагдсан хөрш зэргэлдээх хотод нь бас COVID-19-ийн халдвар тархаад, 100 хүн бусдаасаа хүнд өвчлөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний 8 нь вакцин тариулсан хүмүүс байжээ. Эхний хотод COVID-19-ийн халдвараар хүнд өвчилсөн 1000 хүний 100 нь вакцин тариулсан хүн байсан гэдэг нь вакцин тариулсан мөртөө өвчилсэн хүмүүс 1%-ийг эзэлж байна гэсэн үг. Хоёрдугаар хотод COVID-19-ийн халдвараар хүнд өвчилсөн 100 хүний 8 нь вакцин тариулсан хүн байсан гэдэг нь вакцин тариулсан мөртөө өвчилсэн хүмүүс 8%-ийг эзэлж байна гэсэн үг. Энэ хоёр хувийг харьцуулаад үзэхлээр, вакцин тариулсан мөртөө өвчилсэн хүмүүс 8%-ийг нь эзэлж байгаа хоёрдугаар хотынх нь үзүүлэлт муу байгаа биз дээ. Тийм үү?” гэсэн энэ бодлогыг хэрхэн бодох аргыг зохиогч тайлбарлахдаа: “Энд хамгийн чухал тоо нь вакцин тариулаад өвчилсөн хүний тоо биш, харин хүнд өвчилсөн хүмүүсийн тоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхлээр, эхний хотоос хүнд өвчилсөн 1000 хүн, хоёрдугаар хотоос хүнд өвчилсөн 100 хүн гэсэн хоёр тоог харьцуулаад үзэхэд, яаж ч бодсон, хоёрдугаар хот хавьгүй давуу талтай байгаа нь харагдаж байна. Хэрвээ та, хүн амынх нь дийлэнх вакцинжуулалтад хамрагдсан хоёрдугаар хотод нь амьдардаг бөгөөд өөрөө бас вакцин тариулсан бол, аюул тун багатай орчинд амьдардаг юм байна гэсэн үг” гэжээ. Билл Гейтс номынхоо энэ бүлэгт, хойшид гаргаж болохгүй том алдаануудын талаар жишээ татан дурдсаны дотроос ганцханыг нь би онцоллоо. Энэ бол халдварт өвчний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх ёстой Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (Centers or Disease Control)-ийн гаргасан дутагдал юм. Нэн чухал үед, энэ байгууллагыг мэргэжлийн бус хүн удирдаж байснаас гадна энэ байгууллагынхан улс төрчид, эрх мэдэл бүхий хүмүүсийн заавраар буруу ташаа мэдээллэл түгээж байсан нь үнэхээр харамсалтай. Энэ дутагдлаас бид заавал сургамж авах ёстой.

II бүлэг – Цар тахлаас урьдчилан сэргийлэх багийг байгуулах: Гал команд шиг, хэрэгцээ шаардлага нь гарсан үед хэдийд ч бэлэн байхын зэрэгцээ дэлхийн аль ч өнцөг буланд хүрч, цар тахлын тархалтыг таслан зогсоох үйл ажиллагаанд тусалж байх үүрэгтэй нэг байгууллагыг ДЭМБ-ын харъяанд байгуулах саналыг Билл Гейтс дэвшүүлсэн байна. Тэр байгууллагаа Global Emergency Response and Mobilization Team буюу товчхоноор GERM баг хэмээн нэрлэжээ. Монгол хэлээр бол, Дэлхийн шуурхай ажиллагаа, дайчилгааны баг гэж орчуулагдмаар нэртэй энэ байгууллагад 3000 ажилтан ажилчид байнга ажиллах бөгөөд тэдний цалинг оролцуулаад жилд нэг тэр бум долларын зардал шаардагдана гэдгийг зохиогч өөрөө тооцоолон гаргасан байна. Нэг тэр бум доллар гэдэг бол дэлхий улс орнуудаас батлан хамгаалахдаа зарцуулж байгаа нийт хөрөнгийн мянганы нэгтэй нь л тэнцэх мөнгө юмсанж. Тэгээд ч, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд тэр бум тэр бум долларыг зарцуулж байж л хожим нь триллион триллионоор тооцогдох эдийн засгийн хохирол сүйрлээс сэргийлж чадна гэсэн санааг зохиогч хоёр гурван ч удаа илэрхийлсэн нь туйлын зөв сэрэмжлүүлэг мөн.

III бүлэг – Халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх аргыг сайжруулах: Дэлхийн улс орнууд халдварт өвчний тандалтыг сайжруулах арга хэмжээнд даанч дээ хэмээн гасалмаар дэндүү бага хөрөнгө зарцуулдгийг COVID-19-ийн цар тахал харууллаа хэмээн Билл Гейтс энэ бүлэгтээ тэмдэглээд идэвхгүй тандалт, идэвхтэй тандлалтын талаар тайлбарлажээ. Зохиогч: “2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр бол COVID-19-ийн цар тахалтай тэмцэх эргэлтийн цэг байсан юм. Яагаад вэ гэвэл, энэ цар тахал – олон улсыг түгшээсэн эрүүл мэндийн гамшиг болсныг ДЭМБ-ын ерөнхий захирал тэр өдөр зарласан билээ” хэмээн тодруулсан байна. Цааш нь, халдварт өвчний тандалтад идэвхтэй тандалт чухал байдаг, идэвхтэй тандалтад оношлогооны арга чухал байдаг талаар тайлбарлажээ. Халдварт өвчнийг нууц үеийнх нь хугацаанд илрүүлэн оношлох чадвартай полимеразын гинжин урвалын зарчим болоод, вирусийн нуклеин хүчлийн дарааллыг тогтоож, вирусийн хувилбаруудын филогенетикийн зураглалыг гаргах талаар Билл Гейтс жинхэнэ мэргэжлийн хүн шиг тайлбарлаж, бизнемен хүн гэхэд туйлын өргөн дэлгэр мэдлэгтэй хүн гэдгээ харуулсан байна. Тэр бээр, бидэнд тун хэрэгтэй хоёр чухал санааг энэ бүлэгтээ илэрхийлсний нэг нь, бүх халдварт өвчний тандалтыг нэгтгэсэн нэг л систем байгуулах хэрэгтэй гэсэн санаа юм. Жишээлбэл: Мозамбик улсад Өвчнийг тандан тэмцэх нэгдмэл систем (Integrated Disease Surveillance and Response system) гэсэн ганцхан байгууллага байдаг ажээ. Нөгөө нэг чухал санаа нь, халдварт өвчний тандалтаар цуглуулсан тоо баримт, мэдээллийн сангаа ашиглан өвчний тархалтын загварчлал (Disease modeling)-ыг гарган, тэмцлийнхээ арга хэмжээг хэрэгжүүлж байх шаардлагатай гэсэн санаа байна.

IV бүлэг – Хүмүүс эрүүл мэндээ өөрсдөө хамгаалахад нь шууд тусалж байх: Non-pharmaceutical interventions (NFIs) буюу халдвараас хамгаалах эмийн бус аргуудын ач холдогдлыг зохиогч энэ бүлэгтээ тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, маск зүүх, олон нийтийн дунд зай барих, гараа ариутгаж байх, хөл хорио тогтоох гэх мэтийн халдвараас хамгаалах эмийн бус аргууд нь, COVID-19-ийн цар тахлын тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн төдийгүй улирлын чанартай гардаг томуугийн халдвараас ч сэргийлж чадсаныг Билл Гейтс онцлон дурдаад, “Хэрвээ бид томуугийн вакциныг хэрэглэхийн зэрэгцээ халдвараас хамгаалах эмийн бус аргуудыг хослуулан хэрэглэж чадвал, томуугийн вирусийн бүх омгийг устгаж чадах юм байна гэсэн бүрэн баталгаатай боллоо” хэмээн дүгнэсэн байна. Түүнээс гадна, COVID-19 шиг амьсгалын замаар тархдаг аюултай халдварт өвчин тархсан үед, өрөө тасалгаагаа агааржуулж байхын ач холбогдлыг зохиогч тайлбарлаад, олон хүнд халдвараа тараадаг супер-тараагч нарыг илрүүлэн тусгаарлаж байх шаардлагатайг зөвлөжээ.

V бүлэг – Эмчилгээний шинэ аргыг түргэн шуурхай олж нэвтрүүлэх: COVID-19-ийн халдвар анх тархаж эхлэх үед, энэ өвчний эмчилгээнд ийм ч эм сайн, тийм ч юм сайн гэсэн цуу яриа, буруу ташаа мэдээлэл уг өвчнөөс ч түргэн тархсан тул ДЭМБ-ын ерөнхий захирал: “Бид халдварт өвчний эпидемитэй тэмцэхийн зэрэгцээ мэдээллийн эпидеми (infodemic)-тэй тэмцэж байна” хэмээн мэдэгдээд, ДЭМБ-ын веб-сайтад элдийн цуу яриаг няцаах тусгай булан нээж байсныг зохиогч энэ бүлгийн эхэнд дурджээ. Анагаах ухааны практикт хэрэглэдэг бэлэн эмүүдээр COVID-19-ийг эмчилж болох эсэхийг судалсан RECOVERY гэдэг нэртэй эмнэл зүйн томоохон туршилтын явцад, дексаметазон, ремдесивир, моноклон эсрэгбие зэрэг эм бэлдмэл эмчилгээний сайн үр дүн өгч байгаа нь анх батлагдсан тул, тэдгээр эмийг өргөн хэрэглэдэг болсон байна. Гэтэл COVID-19-ийг үүсгэсэн SARS-CoV-2-ын бета-хувилбар тархаж эхлэнгүүт, түрүүчийн хэрэглэж байсан моноклон эсрэгбие тэр хувилбарыг саармагжуулж чадахгүй байгаа нь тогтоогджээ. Тэгж байтал, SARS-CoV-2-ын үржил (репликаци)-ийг саатуулан зогсоох чадвартай хоёр ч эм, 2021 оны сүүл хавиар үйлдвэрлэгдэн эмчилгээнд шууд хэрэглэгдсэний нэг нь, Merck компаниас түнш байгууллагуудтайгаа хамтран үйлдвэрлэсэн молнупиравир, нөгөөх нь, Pfizer компанийн үйлдвэрлэсэн паксловид юм. Ялангуяа, өвчин нь хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдэд паксловидыг хэрэглэдэг болсноор, өвчин хүндрэх, өвчтөн нас барах эрсдэл бараг 90 хувиар буурсан ажээ. COVID-19-ийн халдвараар өвчлөөд хүндэрсэн өвчтөнүүдийг молнупиравир, паксловид зэрэг өвөрмөц эмээр эмчилдэг болсноос хойш удалгүй, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинууд үйлдвэрлэгдэн практик нэвтэрснийг Билл Гейтс дурдсан байна. Зохиогч энэ бүлэгтээ бас  хүчилтөрөгчийн талаар тодорхой анхааруулжээ. COVID-19-өөр өвчлөөд хүндэрсэн өвчтөнүүдийн уушги ноцтой гэмтээд амьсгалж чадахгүй болсон үед, тусгай аппаратаар тэдэнд хүчилтөрөгч амьсгалуулах шаардлага байнга гарч байсан нь өндөр хөгжилтэй улс орнуудад ч хүндхэн бэрхшээл учруулж байсныг дурдаад, ядуу буурай орнууд ямаршуухан байсныг нэг судалгааны дүнгээр харуулсан байна. Ядуу буурай орнуудын нийт эмнэлгийн дөнгөж 15% нь л хүчилтөрөгч амьсгалуулах аппараттай гэсэн судалгаа байсан ч, үнэн хэрэг дээрээ, тэн хагас нь эвдэрхий аппараттай байсан нь тогтоогджээ. Чухамдаа, ийм л шалтгааны улмаас жил бүр олон зуун мянган нас барж байдаг орнууд COVID-19-ийн цар тахлын үед ямар хүнд бэрхшээлтэй тулгарч байсан нь тодорхой юм. Билл Гейтс, цар тахал тархаагүй амгалан тайван үед шинэ эмийг хүнд хэрэглэж туршдаг гурван шатны туршилтыг хэрхэн хийдэг, тэдгээр туршилтын үр дүнд үндэслэн тухайн эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг хэрхэн авдаг журмын талаар энэ бүлэгт нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Түүний бичсэнээр бол, зохиомол оюун ухаанд үндэслэсэн компьютерийн технологи, робот машинууд ямар ч эмийг түргэн шуурхай үйлдвэрлэдэг болох цаг ойрхон байгаа ажээ.

VI бүлэг – Вакцин үйлдвэрлэхэд бэлэн байх: Билл болон Мелинда Гейтсийн Сангийн байгуулсан Вакцин, дархлаажуулалтын дэлхийн альянс (Global Alliance for Vaccine and Immunization) гэдэг байгууллага цуглуулж хуримтлуулсан мөнгөөрөө ядуу буурай орнуудад вакцин худалдан авч өгч, хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахад нь тусалж ирсэн талаар энэ бүлэгт тодорхой бичсэн байна. Одоо, Вакцины альянс гэдэг нэртэй болсон энэ байгууллага 2000 оноос хойш, ядуу буурай орнуудын 888 сая хүүхдийг вакцинжуулж, 15 сая хүүхэд нас барахаас сэргийлж чаджээ. Энэ бүлэг бол, Билл Гейтсийн бичсэн “Дараачийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ?” хэмээх номынх нь 41 нүүрийг эзэлсэн хамгийн том бүлэг бөгөөд зарим вакциныг үйлдвэрлэсэн түүх, вакцин үйлдвэрлэлийн үе шатны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бүлэг юм. Вакцин үйлдвэрлэхэд, наанадаж, зургаан жил, цаанадаж, хорин жилийн хугацаа шаардагддаг төдийгүй зарим вакциныг үйлдвэрлэж чадахгүй байгааг ч зохиогч энэ бүлэгт тайлбарлажээ. Жишээлбэл, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин бүтээх гэж 1987 оноос эхлэн эрдэмтэд янз бүрээр туршаад туршаад амжилт олохгүй байгаа билээ. Анагаах ухааны түүхэнд хамгийн богино хугацаанд үйлдвэрлэгдэж “рекорд амжилт тогтоосон” вакцин нь, Морис Хиллеманы охиноосоо ялгасан вирусээр бүтээсэн гахай хавдрын вакцин байсан бол COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мРНХ вакциныг зуухан хоногийн дотор үйлдвэрлэж чадсаныг Билл Гейтс бахархан тэмдэглээд, цаашид энэ вакцины чанарыг сайжруулах боломжийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тухайлбал: Хадгалах, тээвэрлэхэд амар вакцин үйлдвэрлэх, SARS-CoV-2-ын бүх хувилбараас нэгэн зэрэг хамгаалж чадах универсаль вакцин үйлдвэрлэх, ганцхан тун тариад л бүрэн дархлаа тогтоодог вакцин үйлдвэрлэх гэх мэтийн олон шаардлага байгааг зохиогч дурджээ.

VII бүлэг – Дадлага сургууль хий, дадлага сургууль хий, бас дахин хийгээд бай! Дэлхийн улс орнуудын хэмжээнд, аюултай халдварт өвчний цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах талаар ярьж, төлөвлөгөө боловсруулдаг ч тэр төлөвлөгөө нь амьдрал дээр хэр зэрэг хэрэгжих боломжтойг шалгасан өргөн хэмжээний бэлтгэл сургууль хийсэн улс орон байхгүй байгааг Билл Гейтс энэ бүлэгтээ шүүмжилжээ. ДЭМБ-аас 2018 онд баталсан томуугийн цар тахалтай тэмцэх хөтөлбөрт дуураймал орчин үүсгэж бэлтгэл сургууль хийж байхыг заасны дагуу, Индонези, Вьетнам, Англи, Америк зэрэг улс орон янз бүрийн бэлтгэл сургууль хийх нь хийсэн ч танхимийн бэлтгэл сургууль (tabletop exercise)-аас хэтрээгүйг зохиогч дурдаад,  цаашид,  жинхэнэ цар тахал тархсан юм шиг дуураймал орчныг үүсгэн, өргөн хэмжээний бэлтгэл сургууль байнга хийж байхыг улс орнуудад зөвлөхийн зэрэгцээ ийм бэлтгэл сургуулийг хэрхэн хийх талаар тодорхой тайлбарлаж өгсөн байна. Ялангуяа, 2018 онд Вьетнам улсад зохиосон өргөн хэмжээний бэлтгэл сургууль үлгэр жишээ болсон хэмээн Билл Гейтс үнэлжээ.

VIII бүлэг – Баян болоод ядуу орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ялгаа зөрөөг арилгах:  COVID-19-ийн цар тахал, дэлхийн ядуу буурай хөгжилтэй улс орнуудад туйлын хортой нөлөө учруулж, зөвхөн 2020 онд л гэхэд, 100 сая хүнийг нь нэн ядуучуудын эгнээнд оруулснаараа, нэн ядуу хүмүүсийн эзлэх хувийг 15-аар нэмэгдүүлэнийг зохиогч энэ бүлгийн эхэнд дурдаад, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авахад ч баян ядуу орнуудын ялгаа илт харагдаж байсныг тодорхой жишээнүүдээр харуулжээ. Тухайлбал: COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакциныг дэлхий дахинд өргөн хэрэглэж эхлээд байсан 2021 оны 1 дүгээр сард ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын нэг хурал дээр хэлсэн үгийг иш татсан байна. ДЭМБ-ын ерөнхий захирал тэр хурал дээр хэлэхдээ: “Одоогийн байдлаар, өндөр хөгжилтэй 49 улс орны хүн амд 39 сая тун вакцин тариад байна. Гэтэл ядуу буурай нэг оронд л гэхэд 25 тун вакцин тарьжээ. Хорин таван сая тун биш, 25 мянган тун биш, ердөө 25 тун вакцин шүү” гэж байснаас үзэхэд байдал үнэхээр хүнд байжээ. Ийм учраас, ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх глобаль сан дэлхийн улс орнуудад шууд туслаж байсан шиг аливаа цар тахалтай тэмцэхэд нь тусалж байхын чухлыг Билл Гейтс энэ бүлэгт тодорхой тайлбарласан байна.

IX бүлэг – Цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулахын зэрэгцээ хэрэгжүүлэх зардлыг нь гаргаж байх: Аюултай халдварт өвчний цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах талаар хүмүүс олон жилийн турш ярьсаар, сэрэмжлүүлсээр ирсэн атал энэ талаар анхаарч тэргүүн зэргийн асуудал болгосон нэг ч улс орон байхгүй байж байгаад, COVID-19-ийн цар тахлын аюул нүүрлээд ирэх үед бүгдээрээ сандарсан гашуун туршлагыг зохиогч энэ бүлэгт дахин анхааруулжээ. 2022 оны зунаас эхлээд энэ цар тахлын тархалт аажмаар намдаж, COVID-19 улирлын чанартай тархдаг томуу шиг нутагшмал өвчин болоод ирэхлээр, дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэх асуудлыг хоёрдугаар байранд тавих юм уу, аль эсвэл бүрмөсөн мартах вий хэмээн санаа зовж байгаагаа бас илэрхийлсэн байна. Түүнээс гадна, заримдаа туршлага буруу тийш нь хөтөлдөгийг зохиогч анхааруулж, дараачийн цар тахал COVID-19-ийг үүсгэсэн вирусээс ч түргэн тархдаг вирусээр ч үүсгэгдсэн байж магадгүй, хүний зохион бүтээсэн үүсгэгч ч байж магадгүй тул улс орон болгон тодорхой төлөвлөгөөтэй байх ёстойг сануулжээ. Өөрөөр хэлбэл, дайны аюул тулгарсан үед улс орнуудын батлан хамгаалах тогтолцоо хэрхэн ажиллах журмаа яг таг төлөвлөсөн байдаг шиг, цар тахлын аюул тулгарсан үед эрүүлийг хамгаалах тогтолцоо нь хэрхэн ажиллах журмаа яг таг төлөвлөсөн байх ёстой гэсэн санааг Билл Гейтс тодорхой тайлбарласан байна. Ер нь, амьсгалын замаар тархдаг халдварт өвчнүүдийг устгах, эдгээр өвчний цар тахлаас урьдчилан сэгийлэхийн тулд дэлхийн хэмжээнд дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг бас дэлгэрэнгүй тайлбарласныг нь дурдвал, 1) Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх эм, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг үйлдвэрлэж, эмнэлгүүдийг хангах; 2) GERM баг буюу Дэлхийн шуурхай ажиллагаа, дайчилгааны багийг байгуулах; 3) Өвчний тандалтын тогтолцоог сайжруулах; 4) Эрүүл мэндийн тогтолцоог хүчирхэгжүүлэх гэсэн дөрвөн зүйл багтжээ. Нөгөө талаар, эдийн засгийн хувьд дорой буурай хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд, хүчирхэг хөгжилтэй улс орнууд Швед Норвеги зэрэг улсын жишээгээр үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 0,7 хувийг хандивлаж байх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж, учир шалтгааныг нь тодорхой тайлбарлажээ.

Төгсгөлийн үг – Тоон технологийн ирээдүйн явцыг COVID-19 хэрхэн өөрчлөв. COVID-19-ийн цар тахал дэлхий дахиныг хамран тархасны улмаас локдаун буюу бүрэн хөл хорионы хатуу дэглэм тогтоож байсан үе нь, чухамдаа, тоон технологийн хөгжлийг түргэтгэсэн төдийгүй цоо шинэ хувьсгалын өмнө авчирсныг Билл Гейтс энэ бүлэгт зарлажээ. Бүрэн хөл хорионы үеэр хүмүүс ажлаа компьютер, гар утсаараа амжуулж, хэрэгтэй зүйлээ интернетээр захиалан авдаг болж, албан байгууллагууд хурал, зөвлөгөөн, ярилцлагаа Teams, Zoom зэрэг платформыг ашиглан хийдэг болсноос гадна эмээ өвөө нар Twitch сайтад данс нээлгээд ач нарынхаа хуримын ёслолыг стримээр үзэж сонирхдог болсон байна. Ялангуяа, компаниудын ажилтнууд гэрээсээ ажилладаг болсноос хойш, заавал компани дээрээ ирж бүртгүүлэлгүй дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой өдий төдий орон тоо байдгийг удирдлагууд нь мэдэж, зарим өрөө тасалгаагаа суллан өөр компанид түрээслэн орлого олох боломжтойг ч мэдэж авсан байна. Түүнчлэн бүх шатны сургуулиуд хичээлээ онлайн хийдэг болсон нь сургалтын процессийг боловсронгуй болгоход нэг чухал боломж байгааг харуулжээ. Харин өнөөгийн хэрэглэж байгаа мэдээллийн технологийн түвшинд, хүмүүс нэг дөрвөлжин дэлгэцийг л ширтэж, бодит байдлаас хэт хөндий байгааг Билл Гейтс дурдаад, 3D орчныг үүсгэдэг метаверс технологи энэ бүх байдлыг өөрчилж хувьсгал болно гэсэн санааг илэрхийлжээ. Цаашид, хүн бүхэн өөртэйгээ адилхан дүр төрхтэй 3D аватарыг бүтээлгэчхээд, жинхэнэ юм шиг виртуаль орчинд хүмүүстэй уулзаж ярилцдаг болох юм байна. Жишээлбэл: Гурван өөр тивд амьдардаг автомашин зохион бүтээгч гурван инженер, жинхэнэ юм шиг виртуаль орчинд уулзаад л машины хөдөлгүүрийг хэрхэн сайжруулах аргыг шийддэг болох ажээ. Бас нэгэн жишээг энд дурдахад, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх хүмүүс заавал эмнэлэг дээр очилгүй, виртуаль орчинд эмчтэйгээ уулздаг болно. Эмч нь тэр хүний зүүсэн ухаалаг цагаас зүрхнийх нь цохилт, амьсгалынх нь тоо, цусных нь даралт гэх мэтийн амин чухал үзүүлэлтүүдийг шууд харахаас гадна, хэрвээ тэр хүн зөвшөөрвөл шөнө хэр зэрэг унтаж байгааг нь ч шууд шалган онош тавьдаг болох ажээ. Метаверс технологийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулна хэмээн тэр бумтан Билл Гейтс энэ бүлэгт амалсан байна. Түүний бичсэн “Дараачийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ?” гэдэг номын талаар товчхон сонирхуулахад ийм байна.

Анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа (drpurev@gmail.com) 2022-09-27

ShareTweet

Related Posts

Зохиолч, яруу найрагч Ч.Галсан “Хөх тэнгэр сонсож бай” романаа эх хэлнээ хөрвүүлжээ
Утга зохиол

Зохиолч, яруу найрагч Ч.Галсан “Хөх тэнгэр сонсож бай” романаа эх хэлнээ хөрвүүлжээ

2024-08-06 13:17
“Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь” номын нээлт боллоо
Нийгэм

2023-12-27 11:21
“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа
Улс төр

2023-05-29 14:04
}

Шинэ мэдээ

М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

by undesten
2026-05-22 15:47
11

АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

by undesten
2026-05-22 15:38
1

Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

by undesten
2026-05-22 11:44
0

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

by undesten
2026-05-22 10:59
1

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

by undesten
2026-05-22 10:37
1

Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

by undesten
2026-05-21 22:03
6

Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

by undesten
2026-05-21 15:42
3

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

by undesten
2026-05-21 15:22
2

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

Албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс 4.5 тэрбумын зөрчил илэрчээ

by undesten
2026-05-21 15:05
4

УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

by undesten
2026-05-21 11:31
3

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай