Зохиолч, яруу найрагч Ч.Галсан “Хөх тэнгэр сонсож бай” романаа германаас эх хэлнээ хөрвүүлжээ. Энэхүү роман нь анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэжээ. Мөн зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл байна. Ч.Галсан зохиолч өдгөө герман хэлээр 40 гаруй ном бичиж, дэлхийн 20 орчим хэлээр хэвлүүлсэн билээ.