Энэ сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт сумын төвөөсөө 100 орчим км зайд хаднаас боож нас барсан хоёр хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж ажиллахад өмсөж явсан хувцасных нь халааснаас гэрээслэл олдсон байна. Гэрээслэлд гэр бүлийн хүмүүс гэдгээ бичээд нөхөр нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж сум алдаж гурван настай хүүхдийнхээ амь насыг хохироосон учраас амьдрах утга учиргүй болсон талаараа дэлгэрэнгүй бичсэн байжээ. Мөн хүүхдээ оршуулсан газраа ч тодорхой бичиж үлдээсэн байна. Цагдаагийн албан хаагчдын шалгалтаар амиа хорлосон хүмүүс нь нэг гэр бүл байсан нь тогтоогджээ. Ийнхүү нэг гэр бүл санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсныг одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.