“Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй” гэж ”Ройтерс”” агентлаг мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү асуудалд албан ёсны тайлбар өгөхөөр Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр 14 цагт хэвлэлийн хурал зарлажээ. УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын асуудлаар өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндсэн дүрмийн хороо хуралдаж С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаад байгаа юм.