Гэмт хэрэгтэн Чэн хятадын Сичуан мужид өөрийн гэртээ эцэг, эх, охиноо хөнөөснийхөө дараа өөр 6 хүнийг гэмтээгээд хэргийн газраас зугтжээ. Улмаар зугтаж явж байхдаа автомашины осол гаргаж баривчлагдсан байна.
Гэмт хэргийн улмаас шархадсан зургаан хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа юм. Энэхүү гэмт хэрэг нь өнгөрсөн даваа гаригт гарсан хэмээн Lezhi мужийн олон нийтийн аюулгүй байдлын албанаас мэдээлэв. Гэрчүүд Хятадын Twitter-тэй адил үйлчилгээтэй Weibo-д зураг болон видео бичлэгийг цацсан байсныг нь Лхагва гаригт устгажээ.