ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар
улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Нийслэл хотын сургуулийн 1-5
дугаар ангийн сурагчид таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр
сарын 5-наас, 10-12 дугаар ангийнхан ирэх сарын 12-ноос амарч, ирэх сарын 26-нд
гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Орон нутгийн сургуулийн бага ангийн
сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, дунд ангийнхан 25, ахлах
ангийнхан 18 хүртэл амрах юм байна. БСШУ-ы сайдын 445 дугаар тушаалаар
сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар
зохицуулжээ. Тодруулбал, орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралт буюу
мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино,
хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь
байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар
зохицуулсан гэнэ.