Реалити шоуны од Ким Кардашианы хамгийн сүүлд Инстаграмдаа нийтэлсэн зураг Фотошоп алдаанаас болж ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр зургаа нийтэлсний дараа шүтэн бишрэгчид нь нэлээд сөрөг сэтгэгдлүүд үлдээжээ. Энэхүү зургийг Ким нөхөр Кэне Вест болон охид Нордын хамт оролцсон March For Our Lives жагсаалыг дэмжиж Инстаграм хуудсандаа нийтэлсэн аж. Энэ нь Ким Кардашианы хувьд засвар муу хийлгэсэн анхны зураг нь биш юм.
Хэрэв та зургийн алдааг олж харъя гэвэл шуугиан тариад буй уг зурган дээр Кимийн зүүн талд ханан дээрх муруй зурааснуудыг хараарай. Эдгээрийг харсан шүтэн бишрэгчид нь засвар хийлгэсэн зураг байна хэмээн элдэв сэтгэдлүүд үлдээж эхэлжээ.
Ер нь Кардашианыхныг Инстаграмд зургаа хийхээсээ өмнө заавал засч янзлуулдаг гэх яриа байдаг боловч энэ удаагийн зураг нэлээд их шүүмжлэл дагуулаад байгаа юм.