ОХУ-ын
Буриадын улсын нийслэл Улаан-Үд хотноо байрлах Буриадын Улсын Их Сургууль /Buryat
State University/-ийн оюутан, Монгол
залуу сургуулийнхаа гурван давхрын цонхноос унажээ. Азаар Монгол залуу амьд
үлдсэн ч биеийн байдал нь муу байгаа бололтой, гурван давхраас унахдаа хашаан
дээр унасан гэдгийг хэллээ. Түүнийг гурван давхрын цонхноос унасны дараахан
сургуулийнх нь нэг ажилтан олж цагдаа болон түргэн дууджээ. Одоо Монгол залуу
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж эхэлсэн байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд
сургуулийнхан нь тусалж байгаа аж. Хүнд бэртсэн Монгол залуу энэ жил гуравдугаар
курст сурч байсан бөгөөд хэрэг явдал өчигдөр гарсан. \”Baikal-Daily”-д бичсэнээр, Монгол залуу Буриадын Улсын
Их Сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн гуравдугаар курсын оюутан
бөгөөд тэрээр өчигдөр үдээс хойш сургуулийнхаа гурван давхрын цонхноос унаж
бэртсэн гэжээ. Харамсалтай нь энэ хэрэгт ямар нэгэн гэрч байхгүй бөгөөд цагдаа
нар их сургуулийн камернуудын бүх бичлэгийг шалгахаар авч явчээ. Нөгөө талаас
урьдчилсан байдлаар Монгол залууг ямар зорилгоор гэдгийг нь мэдэхгүй ч өөрөө
цонх нээж, хальтирсны улмаас хашаан дээр унасан хэмээн их сургуулийнх нь хэвлэлийн
албанаас хэлжээ. Түүнчлэн Монгол
залуугийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаагаас гадна
тэрбээр хэрэг явдлын талаар хараахан ярих боломжгүй байгаа гэх мэдээллийг
өгчээ.