Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх сарын 05-ны өдөр амарна гэж ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.