Агаарын тээврийн Cathay Pacific компанийн бүхээгийн эмэгтэй ажилтнуудын баг хүчээр юбка өмсгөдөг журмыг эсэргүүцэж, зарга үүсгэснээр ялалт байгуулж чаджээ. Ингэснээр Хонг Конгийн агаарын тээврийн компани нислэгийн үеэр бүхээгт ажилладаг эмэгтэй ажилтнууд өмд өмсөхийг зөвшөөрч байгаа юм.
Нислэгийн багийн зарим гишүүд богино юбка өмсөх нь зорчигчдын ачааг дээш хураах, ажилдаа ирж очихдоо нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зэрэгт тавгүй байдаг хэмээн мэдүүлжээ. Гэвч компанийн зүгээс хувцаслалтыг шинэчлэх дараагийн хугацаа болтол буюу гурван жил өнгөртөл хүлээх шаардлагатай аж.
“Бидний өмсөх дүрэмт хувцсанд сонгох боломж олгосон компанийн шийдвэрт бид талархаж, нааштайгаар хүлээн авч байна” хэмээн Хонг Конгийн Драгон агаарын нислэгийн ажилтнуудын холбооны орлогч Паулин Мак ярьжээ.
Дэлхий даяар эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн идэвхтэй өрнөсөн ч, 1946 онд байгуулагдсан энэ компанид эмэгтэй ажилтнууд зөвхөн юбка өмсөх дүрмийг баримталсаар иржээ. 2014 онд ажилтнууд юбка нь хэт ил задгай учир бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн үзэж дүрэмт хувцасны загварыг өөрчлөх хүсэлтийг бүхээгийн ажилтнууд гаргаж байсан аж.
Орчуулсан Б.Болормаа