Хятадын Шанхай хотод анхны бүрэн автоматчилагдсан метроны шугамыг шалгалтын горимоор ажиллагаанд оруулсан талаар РИА Новости шанхайн метрополитены сайтаас иш татан дамжууллаа.
Гуравдугаар сарын 31-д ”Пужян” шугамаар галт тэрэгний цувааг хөдөлгөхөд төмөр замын чиглүүлэгч дугуйн системийг ашигласан. Метроны ”Пужян” шугамын урт 6,68 км, түүнд зургаан станц байрладаг. Shendu Highway Station (авто вокзал Шэньду) станцын найм дугаар шугамаас метронд шилжин сууна. Шинэ шугам нь Циньхуа тойргийн Пуцязн хотын оршин суугчдыг хятадын өмнөд захад орших томоохон мегаполист хүргэнэ.
Төмөр замын чиглүүлэгч дугуйн систем болон резинэн дугуй ашиглах нь цувааны хөдөлгөөнийг илүү зугуухан эхлүүлэх ба зогсоох, цувааны хөдөлгөөний явцад ердийн галт тэрэгнээс чимээ шуугин илүү баг болгоно.
Галт тэрэгний ашиглалтыг шалгах туршилтын явцад ачаалал ихэссэн үед цувааг 3 минут 20 секундийн, ердийн болон амралтын үед 6 минутын зайтайгаар бодож явуулсан. Цуваа бүр дөрвөн вагоноос бүрдэх бөгөөд зорчигсдын дээд хэмжээ 726 хүнд хүрч байсан.
Ашиглалтад оруулсны дараа Шанхайн метроны шинэ шугамын урт 673 километр хүрсэн нь энэ үзүүлэлтээрээ хятадын мегаполис дэлхийд эхний байр эзэлж байна. Шанхайн метроны станц 395 хүрч, тэдгээрээс 53 нь шилжин суух зориулалттай юм.
Ц.Пүрэвдорж