Инээдмийн “Араншин” нөхөрсөг шог зургийн үзэсгэлэн, цуврал гурван цомог номын нээлтийг Best Art Gallery-д өчигдөр буюу инээдмийн баярын өдөр болох дөрөвдүгээр сарын 1-нд нээсэн билээ. Шог зураач Намхайдагвын Оргилын уг үзэсгэлэнд Та гадна, дотны олны танил эрхмүүдтэй учрах болно. Энэхүү үзэсгэлэн гуравхан хоног үзэгчдийн хүртээл болно.
Сонирхуулахад, Н.Оргилын ах нь алдарт зураач Н.Орхон, дүү нь Монголын Эзотерик Ухааны Академийг үүсгэн байгуулсан эрдэмтэн Н.Сомо юм.
Та бүхэнд Н.Оргилын уран бүтээлийн дээжээс толилуулъя. Энэ хэн бэ?