Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:
Сонгинохайрхан
Баянгол
Баянзүрх
Хан-Уул
Чингэлтэй
Сүхбаатар
Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж.
Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.