Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурна шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 12-14 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд ихэнх нутгаар,10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 9,12-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.