Филиппиний загасчид уртаараа 2,5 метр орчим асар том кальмар-нялцгай биетийг барьсан талаар Rakyatku News мэдээллэж байна.
Нялцгай биетийг арлын Тави-Тави тосгоны ойролцоогоос барьжээ. Орон нутгийн загасчдын мэдэгдсэнээр ийм том хэмжээний кальмар-нялцгай биет баригдаж байгаагүй, магадгүй ирээдүйд тосгоны оршин суугчдад аварга том нялцгай биетний “ төрлүүд”-ийг барих, олзворлох завшаан тохиолдохыг үгүйсгэхгүй байна.
“Энэ аварга том, залуу кальмарын мах маш их амттай байх болно”-гэж загасчдын нэг хэллээ. Ийм том хэмжээний ан нийт оршин суугчидын анхаарлыг татаж байгааг кальмарыг авсан зургаас харагдана. Видео бичилгэн дээр нялцгай биетийн эргэн тойрон бараг аралын бүх оршин суугчид цугларч сонирхон улмаар ангийн зургийг авч байна.
Ц.Пүрэвдорж