Хятад улс өөрийн хөгжлийнхөө түвшингээс хамаарч одоо байгаа дэлхийн дэг журманд эсвэл аль нэг бусад оронд хэзээ ч заналхийлэхгүй гэж мягмар гаригт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Боад болсон Азийн эдийн засгийн форумын нээлтийн ёслолын үеэр мэдэгдлээ.
“Хятад улс хөгжлийн ямар хэмжээнд хүрэхээс үл шалтгаалан бид бусад орныг заналхийлэхгүй, дэлхийд оршин тогтнож байгаа энэ дэг журмыг хэзээч хуваахгүй, өөрийн нөлөөллийн хүрээг тогтоох гэж хэзээ ч эрмэлзэхгүй”-гэж хятадын тэргүүн мэдэгдлээ.
Тэрээр “Хятад улс дэлхийд энх тайван тогтоох бүтээн байгуулалтын талд, одоо байгаа дэлхийн дэг журмыг хамгаалж улмаар дэлхийн даяаршлын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан”-гэж хэллээ. Хятадын Хайнянь арал дээрх Боао-д 2001 оноос Азийн форум явагдаж байна. Энэ жил форумыг“ Дэлхийг илүү цэцэглүүлэн хөгжүүлэхэд инновацлагдсан ба нээлттэй Ази” гэсэн уриан доор дөрөвдүгээр сарын 8-11 хооронд явуулна.
“Азийн Давос” гэж нэрлэгдэх болсон тус форумын зорилго нь Азийн улс орнуудын хооронд хамтын ажиллагаа болон зохицуулалтыг хөгжүүлэх дэлхийн бусад бүс нутагтай эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, албаны хүмүүс, бизнес эрхлэгчид, шинжээчид, эрдэмтдийн хооронд эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлаар яриа хэлэлцээр явуулж болох платформ бий болгоход оршино гэжээ.
Ц.Пүрэвдорж