Ryan Murphy The Hollywood Reporter сонины Лхагва гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа FX филмсийн түүвэр зохиолынхоо 8 дахь бүлгийн цувралд Жоан Коллинсыг оролцуулан тоглуулна хэмээн мэдэгджээ. Гэвч The Wrap сайтад мэдээлж байгаагаар энэ бол зөвхөн урьдчилсан таамаг бөгөөд Жоан Коллинсыг тоглуулах үгүй талаар хэлэлцэж байгаа хэмээн мэдэгджээ.
“Яг одоогийн байдлаар тэд хэлэлцээрийн шатандаа явж байгаа болохоор үүнээс өөр зүйлийг одоогоор хэлэх боломжгүй ” хэмээн Коллинсийн төлөөлөгч Жэфри Лэйн өнгөрсөн Лхагва гаригт The Wrap-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Мурфи яг тодорхойгүй байгаа зүйлийн талаар яагаад тэгж мэдэгдсэнийг мэдэхгүй байна хэмээн Лэйн мөн ярьсан байна. Хэрэв Коллин кинонд оролцон тоглох нь батлагдвал киноны 8-р бүлэгт тохирсон хамтрагч болох нь лавтай. Өнгөрсөн сард жүжигчин Кэти Бэйт дараагийн бүлэгт Сара Паулсон, Эван Питэрс нартай хамтран дахин тоглоно гэсэн мэдээ гарч байсан юм.
Паулсон, Питэр нар өмнөх Cult бүлэгт оролцон тоглож байсан ба харин Бэйт 6-р бүлэг Roanoke бүлгээс хойш завсарлага аваад байсан юм. Мурфи мөн жүжигчин Анжелика Хастоныг сонирхож байгаагаа хэлжээ. Харин Хастоны төлөөлөгч The Wrap сайтын илгээсэн асуултанд одоогоор хариу илгээгээгүй байна.