“Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохирсон талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг суллах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд хүчтэй нөлөөлж байгаа” гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтаар цацагдав. Харин энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд: “Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?” гэсэн тайлбар хийсэн байна. Хэрвээ түүний хэлсэн энэ үг үнэхээр үнэн бол сайн л байна. Цаашид үйл явдал яаж өрнөхийг харж л байя. Нэг үгээр хэлбэл М.Энхболдын хэлсэн үг үнэн л байх болтугай гэж найдая.