Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-аас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдана.Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно.
Түгээмэл тавигддаг асуултууд
– Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?
– Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.
Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?
– Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21-ээс дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй.
– Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?
Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.
– Бүртгүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?
– Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
– Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
– Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.
– Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?
– Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.
– Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?
– Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон Туркийн холбогдох байгууллагын +90 850 455 0 982, тус ЭСЯ-ны 315125 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.
Эх сурвалж: БСШУСЯ