“Чоно” хамтлаг 18 жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. монголын рок, алтернатив урсгалд өөрийн орон зайг бий болгож, хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа тус хамтлаг тоглолтоо “чоно 2018” нэртэйгээр дөрөвдүгээр сарын 20-нд “crocus event hall”-д хийхээр болжээ.
энэ талаар хамтлагийн гишүүн д.дэрмээ хэлэхдээ “энэ тоглолт манай хамтлагийн албан ёсны дөрөв дэх бие даасан тоглолт юм. тоглолтоо арван жилийн дараа хийх гэж байгаа болохоор сонсогч фенүүдийнхээ дунд багагүй хүлээлт үүсгэсэн байх. хуучин уран бүтээлээ шинэчлэн залуустаа өргөн барих болно. тоглолтын бэлтгэлээ 100 хувь хангасан” гэв.
тэд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “залуу нас”, “хайлж, урсаж байна”, “энэ дурлал юм уу”, “чамд таалагдахын тулд”, “сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “үнэнч амраг” зэрэг олон арван дууг сонсогч фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлсэн аж.