Виргини Политехникийн дээд сургуулийн эрдэмтэдээс Вашингтоны төвд цөмийн тэсрэлт болсон нөхцөлд яах талаар загварчилжээ. “Сүйрэл” видео бичлэгт Science Magazine сэтгүүлийн YouTube-суваг дээр нийтлэжээ.
Ураны өндөр агууламжтай таван килограмм тэсрэлтийн бичлэгийг харуулжээ. Үйл явдалын талаар гаргахдаа, алан хядагчидын гарт орсон бөмбөгийг нуун, ердийн фурган машинаар тээвэрлэж, Цагаан ордноос ердөө хэдхэн байрны зайд байна. Видео бичлэгт тэсрэлтийн хор хөнөөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ: хүмүүсийн үхэл, эвдэрсэн байр барилга, гэрэл тасаралт, радиацын тархалт. “Цөмийн галт бөмбөлөгт агшин зуур хотын үндсэн хэсэг алга болж, сүйрсэн нь Японы Хиросимаг хамарсан тэр үеийн гуравны хоёрыг хамарчээ”-гэж компьютор симуляцын тайлбарт бичигдэжээ.
Эрдэмтэд, цөмийн тэсрэлтийг загварчлахдаа америкийн нийслэл дэхь оршин суугчидын дэлгэрэнгүй зураглалыг бүтээсэн бөгөөд, онцгой нөхцөлд хүмүүс янз бүрийн сонголт хийж байгааг дүрсэлсэн: сандралд орох, гэр бүлээ эрэн хайх, нуугдах газар хайх. Энэ загварчлалд хүмүүсийн зан чанарт гарч болох өөрчлөлтийг ч бас харуулсан , жишээлэхэд хүмүүсийн үл тоомсорлолт, хэнэггүй байдал, зарлан мэдээллэх болон нүүлгэн шилжүүлэх дохиололд хэрхэн хандах г.м. Бичлэгт болзошгүй сүйрлийг багасгахад таамаглаж буй аргуудыг ч бас үзүүлжээ.
Ц.Пүрэвдорж