Фейсбүүк компаниас Европ болон Канад дахь хэрэглэгчиддээ тэдний зураг, дүрс бичлэгийг тодорхойлохын тулд нүүр царайгаар нь таних технологийг санал болгож эхэллээ. Компанийн зүгээс 2011 онд анх уг технологийг Канадаас бусад улс орнуудад ашигласаар ирсэн юм. Гэвч дараа онд нь хууль тогтоогчид болон хувийн нууц хамгаалах кампанит ажилчдын эсэргүүцэлтэй тулгарснаар Европын холбооны улсуудын иргэдэд ашиглахаа зогсоосон байна.
Хувийн нууцлалын тухай шинэ хуулийн үр дүнд ийнхүү нүүр царайгаар зураг, дүрс бичлэгийг таних технологийг ашиглах боломжтой болж байгаа аж. Гэсэн ч уг шийдвэр маргаан дагуулсан хэвээр байгаа юм.
Компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашигласан гэх хувийн нууцлалын хэрэгт холбогдоод байгааг Кембриж Аналитик байгууллагаас мэдэгдсэн билээ. Түүнчлэн хэрэглэгчдийнхээ зөвшөөрөлгүйгээр нүүр царайг нь танидаг технологи ашигласныхаа төлөө АНУ-д анхан шатны хуулийн маргаанд холбогдож байсан юм.
Б.Болормаа