Японы телевизийн хөтлөгч нэгэн дээд албан тушаалтан эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж Сангийн яамны эсрэг нэхэмжлэл гаргажээ. Гэвч уг мэдэгдлээс Жуничи Фукуда татгалзсан хэдий ч албан тушаалаасаа огцорлоо. Дэлхий даяар идэвхтэй өрнөж буй #MeToo хөдөлгөөнд Японы консерватив нийгэм нэгдэж буй явц маш удаашралтай байгаа юм.
Холливудад шуугиан дэгдээсэн кино найруулагч Харви Вейнштейний хэргийн дараа уг хөдөлгөөн эхэлж, дэлхийн олон оронд бэлгийн хүчирхийллийн эсрэг өрнөсөөр байгаа билээ.
Сангийн яамны дээд түшмэл, ноён Фукуда энэ долоо хоногийн эхээр уг хэргийг хамгийн түрүүнд нийтэлсэн “Шюкан Шинчо” сэтгүүлийн эмэгтэй сэтгүүлчдэд бэлгийн харилцааны талаар санад бодлоо илэрхийлж уулзжээ. Тус хэвлэлийн зүгээс төрийн ажилтны хоолойгоор “Чамайг тэвэрч болох уу?”, “Цээжинд чинь хүрч болох уу” гэх зэрэг аудио ярианууд бичигдсэнийг олон нийтэд дэлгэсэн юм.
Б.Болормаа